“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Тэдний зангиа хаачив?
Умард Ирландад чуулсан Их найман орны төрийн тэргүүний уулзалт олон улсын худалдаа, татвар, Сири гээд хүнд сэдвээр өрнөсөн ч удирдагчид энэ удаа зангиагүй хуралдахаар шийджээ. Б.Обама, В.Путин, Д.Камерон гээд бүгд зангиагүйгээр ширээний ард сууцгааж. Энэ нь тэд хэлэлцэх гэж буй асуудалдаа энгийн байр сууринаас хандаж, нухацтай ярих санаатай байгаагаа харуулж буй хэрэг гэж зарим ажиглагч үзсэн бол зарим нь үүнийг “энгийн байх гэж ядсан, хоцрогдсон арга” хэмээн шүүмжилж ч байна.

Ер нь бол костьюм, цагаан цамц өмссөн атлаа зангиагүй эрчүүдийг харахад энгийн, амар амгалан төрхтэй харагдахаас илүүтэй өглөө хэтэрхий их унтаад уулзалтаасаа хоцрох шахам ирсэн, хувийн зохион байгуулалт муутай хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зангиа бол тухайн хүнийг эмх цэгцтэй, илүү мэргэжлийн харагдуулж, орчноо хүндэтгэж буйг илтгэдэг. Тиймдээ ч зангианаас татгалзах нь чөлөөт байдлыг илэрхийлнэ гэсэн ойлголт өдгөө хүртэл хадгалагдсаар л байна.

АНУ-ын телевизийн хөтлөгч Жереми Паксман оройн мэдээ уншихдаа зангиа зүүгээгүйгээс болж өнгөрсөн жил багахан хэмжээний шуугиан дэгдэх үед тэрээр “Зангиа бол эрчүүдийн шүүгээн дэх хамгийн хэрэггүй эд” гэж хэлж байсан удаатай. “Зангиаг улстөрчид, тэдэнтэй ярилцлага хийдэг сэтгүүлчид , бас үл бүтэх царайтай үл хөдлөх хөрөнгө зуучлагчид л зүүдэг” хэмээн тэрээр хэлсэн нь нэг хэсэгтээ л зангианы талаар халуун маргаан үүсгээд авсан. Гэвч зангиа бол хэдэн арван жил дамнан, хэчнээн ч нийгмийн өөрчлөлтийг давж гарсан загварын цөөн хэдхэн акссесуарын нэг билээ.

Харин энэ удаагийн зангиагүй лидерүүдийн “загварын шоунд” хэн нь хамгийн сайхан харагдаж байгааг уншигч та зургаас сонжоорой.

0 Сэтгэгдэл