"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Хятадуудын цусан дахь хүнд металлын агуулга хэт их болжээ
Америкийн судлаачид Азийн олон орноос цагаачлан ирсэн иргэдийн цусанд шинжилгээ хийжээ. Ингэхэд Хятадаас ирсэн хүмүүсийн цусан дахь тугалга, кадми, мөнгөн ус гэх мэт хүнд металлын агуулга маш өндөр байжээ. Ялангуяа тугалганы агуулга бусад орны хүмүүсийнхээс даруй 44 хувь илүү байсан нь ихээхэн түгшүүр төрүүлж байгааг Америкийн судлаачид онцлов. Хүнд металлын агуулга ийм өндөр болсонд хүнсний бүтээгдэхүүний чанар нөлөөлжээ. Тодруулбал, олон тооны үйлдвэрүүд нь агаар, хөрс бохирдуулж, улмаар тэнд нь тариалсан тариа ногоо нь ургах явцдаа хортой бодисуудыг өөртөө шингээдэгт хэргийн гол байгаа ажээ. 2010 онд Хятадын эрх баригчдын өгч байсан мэдээллээс үзвэл тус улсын тариалангийн газрын 20 хувь хүнд металлаар бохирдогдсон. Ялангуяа Хунань ба Зянши мужуудын газар хүнцэл, кадмигаар ихээр бохирдсон. Саяхан Нанжины хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид өөрийн бүс нутгийн зах дээрээс худалдан авсан цагаан будаанд шинжилгээ хийхэд 70 хувь нь хүнд металлаар бохирдогдсон байжээ. Үүний дээр хүнд металл нь хүн ам шигүү оршин суудаг зүүн бүс нутгийн газрыг хамгийн ихээр хордуулах болсныг шинжээчид тогтоожээ.
Мөнгөн ус, хар тугалга, кадми, цайр, хүнцэл гэх мэт хүнд металлуудыг үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Эдгээр нь хүний биед хуримтлагдан эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг онцлогтой.
Америкийн судлаачид Азийн олон орноос цагаачлан ирсэн иргэдийн цусанд шинжилгээ хийжээ. Ингэхэд Хятадаас ирсэн хүмүүсийн цусан дахь тугалга, кадми, мөнгөн ус гэх мэт хүнд металлын агуулга маш өндөр байжээ. Ялангуяа тугалганы агуулга бусад орны хүмүүсийнхээс даруй 44 хувь илүү байсан нь ихээхэн түгшүүр төрүүлж байгааг Америкийн судлаачид онцлов. Хүнд металлын агуулга ийм өндөр болсонд хүнсний бүтээгдэхүүний чанар нөлөөлжээ. Тодруулбал, олон тооны үйлдвэрүүд нь агаар, хөрс бохирдуулж, улмаар тэнд нь тариалсан тариа ногоо нь ургах явцдаа хортой бодисуудыг өөртөө шингээдэгт хэргийн гол байгаа ажээ. 2010 онд Хятадын эрх баригчдын өгч байсан мэдээллээс үзвэл тус улсын тариалангийн газрын 20 хувь хүнд металлаар бохирдогдсон. Ялангуяа Хунань ба Зянши мужуудын газар хүнцэл, кадмигаар ихээр бохирдсон. Саяхан Нанжины хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид өөрийн бүс нутгийн зах дээрээс худалдан авсан цагаан будаанд шинжилгээ хийхэд 70 хувь нь хүнд металлаар бохирдогдсон байжээ. Үүний дээр хүнд металл нь хүн ам шигүү оршин суудаг зүүн бүс нутгийн газрыг хамгийн ихээр хордуулах болсныг шинжээчид тогтоожээ. Мөнгөн ус, хар тугалга, кадми, цайр, хүнцэл гэх мэт хүнд металлуудыг үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Эдгээр нь хүний биед хуримтлагдан эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг онцлогтой.
0 Сэтгэгдэл
























