Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол залуус гиннесийн амжилт тогтооход оролцоо хамгийн чухал”
“Монголын Гиннесийн холбоо”-ноос дэлхийн гиннесийн холбоонд хандаж нэгэн шинэ амжилтад бүртгүүлэх хүсэлт илгээжээ. Энэхүү хүсэлт нь Монголын залуус хамгийн олноороо Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн гэсэн амжилтыг бүртгэж өгөхийг хүссэн аж.
Монгол Улсад сонгууль өгөх насны 1900000 хүн байгаагаас тал хувь нь буюу 950 орчим мянга нь 18-35 нас залуус байгааг судалгаагаар тогтоожээ. Гэтэл 1992 оноос хойш залуучууд сонгуульд саналаа өгөх идэвхи нь муу байсан аж. Тиймээс залуучуудыг саналаа өгч, төрийн эрхийг барих ганц боломжоо хэрэгжүүлэхийг “Монголын Гиннесийн холбоо”-ноос уриалж байгаа юм. Мөн энэ уриалгыг “Монголын залуучуудын холбоо”, “Монголын оюутны холбоо”, “Бид саналаа өгнө” хөдөлгөөн дэмжиж байгаа аж.

Ж.Балжинням

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан