Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ангела Меркель чинь Гитлерийн охин биш биз

Германы канцлер Ангела Меркелийг Адольф Гитлерийн төрсөн охин гэсэн цуу ярианы талаар мэргэжилтнүүд дараах тайлбар хийж байна.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель бол гуравдугаар рейхийн тэргүүн Адольф Гитлерийн төрсөн охин гэсэн яриа германд төдийгүй европоор тэнүүчилж байна. Тэгэхдээ бүр түүнийг гитлерийн хөлдөөсөн үрээс гаргаж авсан, үүнийг оросууд, америкчууд сайн мэднэ гэж барин тавин ярьж байна. Ийм байдлаар шинэ Гитлерийг банзалтайгаар бий болгож грерманы хувь заяаг атгуулсан гэж байна.

Ева Брауны дүү төрүүлсэн үү

Барууны хэвлэлд бичсэнээр бол Гитлерийн хүүхдийг үлдээх санаа хүмүүсийг зохиомлоор үржүүлэх туршилт хийж байсан, нацист Германы нэрт гинекологч  Карл Клаубергт төрсөн гэнэ. Тэр гитлерийн үр хөврөлийг авч хөлдөөж. Харин ирээдүйд үндэсний удирдагчийн хүүхдийг төрүүлэх хүнээр гитлерийн олон жилийн амраг, түр хугацааны гэргий байсан Ева Брауны төрсөн дүү Маргарет /Гретль/ Фегелейнийг сонгож авч. Ингээд хөлдөөсөн үрийг Гретльд шилжүүлэн суулгаснаар 9 сарын дараа 1954 оны дөрөвдүгээр сарын 20-нд ертөнцөд Ангела Меркель төрж өөр хүмүүст үрчлүүлсэн гэнэ.
-Энэ бол зарчмын хувьд байж боломгүй зүйл гэж эмч Самохвалов хэлж байна. Юун түрүү хөлдөөсөн үрээр жирэмслүүлэх ажлыг дөнгөж 1954 онд л эхэлсэн. Гэхдээ эр үрийн шингэнийг хөлдөөж хадгалах арга Гитлерийг нас барснаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1949 онд л хамгийн анх амжилттай болсон юм. Үүнээс өмнө бол бүгд амжилтгүй болж эр эс үхчихээд байсан юм гэжээ.  
Докторын үзэж байгаагаар бол германы эрдэмтэд ийм туршилт хийсэн юмаа гэхэд яагаад тухайн үед 38 настай байсан эмэгтэйг сонгох билээ. 35-аас дээш настай эмэгтэй ийм аргаар  жирэмслэх магадлал тун бага. Эрчүүдийн хувьд 50 гарсан байх юм бол магадлал нь бүрч тэгтэй тэнцэнэ. Гэтэл Гитлер 1945 онд нас барахдаа 56 настай байсан шүү дээ.

 1954 оны хоёрдугаар сарын 6-нд Гретль бүсгүй Курт Берлингхоффын гэргий болсон гэж түүхч Петр Антипенко хэлж байна. Архивт бүр тэдний зураг нь байгаа. Хурим хийж байхдаа Гретль долоон сартай жирэмсэн байж. Доктор Карл Клауберг хэзээ ч зохиомлоор үр тогтоох ажил хийж байгаагүй. Тэр 1942 оноос эхлэн бөөнөөр хорих лагериудад ажиллаж байгаад 1945 ондп зөвлөлтийн талд олзлогдон орост долоон жил хоригдсон байдаг.

Клауберг Освенцимын бөөнөөр хорих лагерьт хоригдлууд дээр эмэгтэйчуудийн умайг хүчлээр түлэх, өндгөн эсийг авах, үтрээг тайрах зэрэг туршилт хийж байсан нь үнэн. Харин зохиомлоор үр тогтоох туршилт хийж байгаагүй гэнэ.
Сэтгүүлчид болохоор Гитлерийн охиныг Ватикан ивээлдээ авч, энэ талаараа Зөвлөлт болон америкийн талтай тохиролцсон. Ийм ч болохоор Меркелийг номлогч хүн үрчилж авсан гэж бичдэг, гэхдээ энэ нь ямар ч боломжгүй юм. Католикийн сүм ямагт зохиомлоор үр тогтоохын эсрэг байсан. Тэгэхээр ийм замаар төрсөн хүүхдийг сүмийнхэн ивээлдээ авна гэж байхгүй. Тэгээд ч өөрсдийнх нь  устгасан өнөөх Гитлерийн хойч, шинэ Гитлер оросууд, америкчуудад ямар хэрэгтэй, яаж зөвшөөрөх билээ  гэж доктор Петр Антипенко хэлж байгаа юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан