"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Их наймын удирдагчдын зангиагүй уулзалт эхэллээ
Дэлхийн их найман гүрний удирдагчид албархаг зангаа зангиатайгаа хамт тайлж орхиод Хойд Ирландын таван одтой Лоу Эрнегийн тансаг амралтын газарт тухалж байна. Гэхдээ тэд энд амрах гэж ирсэнгүй. Сири, Ливи гээд дэлхий дахины санааг чилээсэн асуудлаас эхлээд олон улсын худалдаа, эдийн засаг зэрэг томоохон сэдвээр ярилцахаар хуран цуглараад байна. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, ОХУ гэсэн найман орны удирдагчдаас гадна Хосе Мануэл Барросо, Херман ван Ромпэй гээд Европын холбооны лидерүүд Лоу Эрнед хүрэлцэн ирээд байгаа юм. Европын орнуудын хувьд АНУ-Европын худалдаа, эдийн засгийн талаар яриа өрнүүлэх сонирхолтой байгаа ч уулзалтын сэдвийг ерөнхийдөө Сирийн тухай асуудал давамгайлах шинжтэй байна.

Гэхдээ оролцогч талууд Сирийн талаар байр суурийн зөрүүтэй байгаа нь уулзалтын өмнө тодорхой байсан юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаа бол ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин дайсан этгээдийнхээ биеийн эрхтэнийг идэж байгаа харгис хэрцгий хүмүүст зэвсэг өгнө гэдэг ямар аюултай болохыг Лондонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр олон улсад анхааруулсан юм. Ямартай ч дэлхийн удирдагчид байр суурийн зөрүүгээ арилгаж, нэгэн шийдэлд хүрэхийн тулд зөвлөхүүдээ хаалганы цаана орхиод аравуулаа нэг өрөөнд, нүүр нүүрээ харан ярилцаж, хоёр өдрийг өнгөрүүлнэ.

0 Сэтгэгдэл