"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
1856190 иргэн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ
Харин иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2500 гаруй хүн ажиллаж байгаа аж. Тэрчлэн цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд аюулгүй ажиллагааг хангаж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн юм. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад төрийн 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л анх удаа автоматжуулсан системээр санал тоолно. Автомат машинуудыг шалгаж, хянан баталгаажуулаад хэсгийн хороодод хүргүүлэхээр энэ долоо хоногт ачуулжээ. Ирэх долоо хоногт аймгаас сум, сумаас хэсгийн хороодод хүргүүлэх аж. Ингээд ирэх баасан гаригт туршилтаар санал хураах аж. Туршилтаар хураасан саналаа СЕХ-ны нэгдсэн системд ирүүлж шалгах аж. Энэхүү машиныг шалгаж баталгаажуулахын тулд таван үе шаттай шалгажээ. Нэгдүгээрт, машины бүрэн бүтэн байдал, ТЕГ, Харилцаа холбооны газрын шалгалт хийж хянан баталгаажуулах гэрчилгээг олгожээ.
Гадаадын улс орнуудад ч тэр урамшууллын систем байдаг аж. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар театрын тасалбараар урамшуулж байсан аж.
Мөн торгуулийн систем ч байдаг аж. Тодруулбал, Австрали улсад сонгууль өгөөгүй иргэдийг 20 доллараар торгодог аж.
Сонгуулийн өдөр СЕХ-ноос ирцийн талаар цаг тухай бүрт нь мэдээлэл өгдөг. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар ирцийн мэдээллийг 11, 15, 22 цагаас олон нийтэд мэдээллэж байх аж.
1856190 иргэн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ
Улсын бүртгэлийн газраас гаргасан тоогоор энэ сарын 16-ны байдлаар 1856190 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Сонгууль болтол энэ тоо өсөх магадлалтайг холбогдох хүмүүс хэлж байна. Учир нь, хуулиараа сонгогчийн нэрсийн жагсаалтыг сонгууль болохоос 10 хоногийн өмнө гаргах ёстой аж. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах эрх бүхийг сонгуулийн хороо 22, сум дүүргийн 339, хэсгийн 1896 хороо байгуулагджээ. Нийт хороодод 15863 төрийн албан хаагч ажиллах юм байна. Мөн 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2271 даамал ажиллаж байгаа бол сонгуулийг автоматжуулсан системээр явуулах, аймаг нийслэлийн сонгуулийн хорооны дэргэд 146 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг ажиллаж байна. Харин иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2500 гаруй хүн ажиллаж байгаа аж. Тэрчлэн цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд аюулгүй ажиллагааг хангаж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн юм. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад төрийн 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг 34 орны 385 хүн ажиглана
Монгол Улсын ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийг ажиглахаар 34 орны 385 хүн СЕХ-нд бүртгүүлж үнэмлэхээ авчээ. Үүнээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа улс нь АНУ-аас 31, Герман 40, ОХУ-аас 40, Дани 11 гэх мэтийн улс орнуудын ажиглагч бүртгүүлсэн. Энэ долоо хоногт ч бүртгэл нэмэгдэх байх гэдгийг СЕХ-ны удирдлагууд хэлж байна. Бүртгүүлсэн улс орны ажигчлагчдаас ОХУ, Киргиз зэрэг улсын Сонгуулийн хорооны дарга нар нь ирж байгаа аж. Бусад орнуудаас төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад харилцааны яамны төлөөлөгчид ирэхээ мэдэгджээ. 25-нд зөөврийн хайрцгаар санал авна
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-ний 00:00 цагаар дуусгавар бол 25-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхлэх аж. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хүнд өвчтэй хэвтэрт байдаг хүн, цэргийн алба хааж байгаа, дайчилгаагаар ажиллаж байгаа хүний саналыг авах аж. Зөөврийн саналын хайрцгаар хэчнээн хүн санал өгөх эсэхийг нэгтгэж гаргаагүй байгаа аж. Зөөврийн хайрцгаар санал авах иргэдийн тоог эхлээд хэсгийн хороо гаргана. Хэсгийн хороон нь аймгийн сонгуулийн хороо, аймгийн сонгуулийн хороо нь СЕХ-нд хүргүүлж нэгтгэх аж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн л анх удаа автоматжуулсан системээр санал тоолно. Автомат машинуудыг шалгаж, хянан баталгаажуулаад хэсгийн хороодод хүргүүлэхээр энэ долоо хоногт ачуулжээ. Ирэх долоо хоногт аймгаас сум, сумаас хэсгийн хороодод хүргүүлэх аж. Ингээд ирэх баасан гаригт туршилтаар санал хураах аж. Туршилтаар хураасан саналаа СЕХ-ны нэгдсэн системд ирүүлж шалгах аж. Энэхүү машиныг шалгаж баталгаажуулахын тулд таван үе шаттай шалгажээ. Нэгдүгээрт, машины бүрэн бүтэн байдал, ТЕГ, Харилцаа холбооны газрын шалгалт хийж хянан баталгаажуулах гэрчилгээг олгожээ.
Саналын хуудасны нөөц байхгүй
Саналын хуудсыг орон нутагт нөөцгүйгээр хэвлэжээ. СЕХ мөнгө их зарж байна гэдэг шүүмжлэлд өртсөн болохоор нөөцгүй хэвлэжээ. Харин гадаадад байгаа иргэдийн санал авах хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлэсэн байна. Учир нь, зарим газарт ердөө саналын 20 хуудас очиж байгаа аж. Тиймээс ердөө нэг саналын хуудас нэмж очиж байгаа юм байна. Дотооддоо ирц нэлээд өндөр байх учир 90 хувь нь санал өгвөл үлдсэн 10 хувь нь нөөц байхаар тооцсон аж. Санал өгсөн хүнийг гар утасны нэгжээр урамшуулна
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд СЕХ-ны даргад хандаж, “СЕХ сонгогчдын ирцийг бүрдүүлэх тал дээр анхаарч, ямар арга хэмжээ авах гэж байна” гэж асууж байсан. Тэгвэл сонгуульд саналаа өгсөн иргэдийг гар утасны нэгжээр урамшуулахаар болж. Ерөнхийлөгчийн сонгуулийн 48.15-д ирцийг нэмэгдүүлэх, бүрдүүлэхэд СЕХ тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэсэн заалттай аж. Үүний дагуу Төрийн бус байгууллага, Үүрэн холбооны операторуудаас СЕХ-д санал ирүүлжээ. Нийтдээ 20 орчим санал ирүүлснээс СЕХ-ныхон ярилцаж байгаад нэгж өгөх нь зөв юм байна гэдгийг дэмжсэн байна. Гадаадын улс орнуудад ч тэр урамшууллын систем байдаг аж. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар театрын тасалбараар урамшуулж байсан аж.
Мөн торгуулийн систем ч байдаг аж. Тодруулбал, Австрали улсад сонгууль өгөөгүй иргэдийг 20 доллараар торгодог аж.
Сонгуулийн өдөр СЕХ-ноос ирцийн талаар цаг тухай бүрт нь мэдээлэл өгдөг. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар ирцийн мэдээллийг 11, 15, 22 цагаас олон нийтэд мэдээллэж байх аж.
Хяналтын тооллого хийнэ
Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу саналыг автомат системээр тоолно. Энэ хуульд хяналтын тооллого хийх тухай заасан. Үүний дагуу 330 суманд нэг хэсэгт, нийслэлийн есөн дүүргийн хоёр хэсэгт хяналтын тооллого хийнэ. Санал хурааж дууссаны дараа хяналтын тооллого хийх аж. Хяналтын тооллогод хэвлэл мэдээллийн төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл оролцох юм байна.Г.ДАВАА
0 Сэтгэгдэл























