"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ё.Отгонбаярт ард түмний эрх ашгаас хувийн эрх ашиг нь илүү
БСШУ-ны сайд асан, өнөөгийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг хүн дарамталсан, авлига нэхсэн, за тэгээд эхнэр О.Эрдэнэсолонго нь дөрвөн банкинд 26 данстай гээд л шуугьж байна. Хуулийнхан ч үүнийг нь хэлээд байгаа. Эхнэрийг нь саатуулаад байсныг манай төрийн түшээ Ё.Отгонбаяр хүсэлт гаргаад батлан даалтад гаргасан. Өөрөө ч бол яахав УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээд сэтгэл зовох юмгүй гэртээ сууж байгаа.
Энэ бүхнийг тэртэй тэргүй хууль хяналтынхан шалгаж нягталж үнэн мөнийг олно биз.
Харин энэ удаа ер нь улс эх орныхоо төлөө гээд цээжээ дэлдээд, улс төрийн том намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл байсан, Засгийн газрын гишүүн, сайд байсан энэ хүн хэн юм бэ гэдгийг ганц л зүйлээр харуулахыг зорив.
Зөвлөлтөд Олон улсын харилцааны дээд сургууль дүүргэсэн, Гадаад хэргийн яам, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан энэ хүн ямагт л “Монгол Улсын төлөө, эх ороно ард түмнийхээ төлөө” хэмээн толгойгоо санжигнуулж байсныг санаж байна.
2008 оны УИХ-ын сонгуулиар МАН улаан луйвар хийхэд амжилттай зүтгэснийхээ төлөө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсныхаа хувьд Засгийн газрын гишүүний суудлаар шагнуулан БСШУЯ-ыг амлаж авсан хүн.
Оросын “Википедия” нэвтэрхий тольд “Намыхаа сонгуулийн өмнөх кампанит ажлыг амжилттай удирдсан” гэж бичсэн нь чухамдаа мань хүний сонгуулийн луйвар сайн зохион байгуулсныг хэлсэн юм байлгүй. Ургуулан бодвол 2008 оны сонгулийн дараа МАН-ын эрх баригчид 5 хүний буудан алсанд ч мань хүний оролцоо байх нь.
Ингээд энэ бүхнийхээ төлөө сайд болов. Би боловсролыг л хөгжүүлж чадна гээд очив. Тангараг өргөв.
Тэгэхдээ мэдээж наанаа бол Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлнэ гэж байсаан.
Өнөө хүртэл материаллаг бааз, барилга, техник тоног төхөөрөмжөөр байнга гачигдаж байгаа салбар бол Боловсролын салбар. Сургуулийн танхим хүрэлцэхгүйгээс нэг ангид 35-40 хүүхэд, нэг ширээнд гурван хүүхэд суух нь энүүхэнд. Зөвхөн нийслэлд гэхэд цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхдэд цэцэрлэг олдохгүй байгаа.
Ийм ч болохоор Монгол Улс боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө төсөвлөдөг. Тэгээд ч тэр хөрөнгө нь хүрэлцдэггүй нь үнэн. Ийм үед аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө хөрөнгөөр бүхэл бүтэн гурван давхар сургуулийн барилга бариад өгнө гэдэг бол БСШУ-ны сайдын хувьд ёстой л тэнгэрээс буугаад ирсэн хишиг баймаар.
Гэтэл Ё.Отгонбаяр гэдэг хүнд бол үгүй юм байна. Монгол Улсын ирээдүй хүүхэд багачууд тохилог орчинд, нэг ангид өнөөгийнхөөс арай цөөн хүүхэд сууж хичээллэх, ингэснээрээ сургалтын чанар сайжрах зэрэг нь Ё.Отгонбаяр гэдэг хүнд огт хамаагүй юм байна. Харин өөрт нь л , хувьд нь л ямар нэгэн ашиг орлого орж байх ёстой гэнэ. Тэр нь эс биелбэл улсын ажлыг ч болтугай хойш нь татаж, хөсөр хаяж байгаад хувийн ашгаа гүйцэлдүүлэх гэнэ.
Ийм ч болохоор нийслэлийн Налайх дүүргийн “Тавин лан” компани оросуудын дутуу хаяад явсан барилгыг авч өөрийн хөрөнгөөр шинэ сургууль барьчихаад, бүр халаалт дулаан, цэвэр усыг нь холбуулчихаад “Ашиглалтад аваач ээ” гээд байхад 230 сая төгрөгийн авлига өгөхгүй л бол ашиглалтад авахгүй гээд хоёр жил болж байхав дээ. /энэ сургуулийн барилгыг энэ оны хоёрдлугаар сард ашигалалтд хүлээн авсан гэнэ/
Өөрөөр хэлбэл Ё.Отгонбаяр гэдэг хүнд хувьд нь л 230 сая төгрөг хэрэгтэй байснаас биш, нийслэлийн Налайх дүүрэгт орчин үеийн тохилог, шинэ сургууль ашиглалтад орох нь чухал биш байсан хэрэг.
Харин хувийн эрх ашгийнхаа төлөө бол хүн алж хүрээ талсан ч хамаагүй гэнэ.
Бүхэл бүтэн сургууль барьчихаад байхад авахгүй гэдийдэг атлаа, авлига өгөхгүй гэсэн хүнийг хөөгөөд мөрдөөд, хүнээр зодуулаад, өмч хөрөнгийг нь дээрэмдчихдэг юм байна. Төрийн сайд, их хурлын гишүүн гэж тайвширч болохгүй, аягүй бол алах хүн байна, энэ чинь.
Ийнхүү Монгол Улсын төлөө, ард түмний төлөө хэмээн толгойгоо санжигнуулан байж төрийн сайд болсон хүн зөвхөн хувийн эрх ашгийнхаа төлөө, харин ч улс орон, Налайх дүүргийн ард иргэдийн эсрэг ажиллаж бариад бэлэн болчихсон сургуулийн барилгыг хоёр жил ашиглалтад хүлээж авалгүй чагталсан болж таарлаа. Ё.Отгонбаяр л амин хувьдаа 230 сая төгрөгтэй болох нь чухал болохоос биш Налайх дүүргийн хүүхдүүд нэг ангидаа гурвуулаа тохой нийлүүлэн тав тухгүй сууж хичээллэх нь түүнд огтын хамаагүй болж таарч байна.
Тэртээ 1982 онд цэргийн албыг түргэвчилсэн байдлаар хаахдаа Монгол Улсад өргөсөн тангараг нь байг гэхэд 2008 онд БСШУ-ны сайд болохдоо Монгол Улсын төлөө гээд байсан нь тэгээд хаашаа урсаад, замхраад алга болчихдог байна аа.
Энэ хүн бас Монгол Улсын төлөө сайн зүтгэсэн гэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан хүн шүү.
Тангараг өргөсөн байлаа ч наанаа л тэгэж жүжиглэж байснаас биш сэтгэл дотроо бол “Хувийн эрх ашгийхаа төлөө зүтгэнэ ээ” л гэж байж л дээ, энэ нөхөр. Ер нь энэ ганцхан Ё.Отгонбаярын ч биш, МАН-ынхны нийтлэг төрх, араншин ч байж мэднэ дээ.
бохир толгой Отгонбаяр
OK, neeree shuu.....Hairan tur, hairan uls oron.Muusain luivarchid bur ballaj ee
ӨӨ НААД ОТГОНБАЯРТЙ ЧИНЬ ТӨРИЙН НАРИЙН БАЙСАН МИШИГЖАВ БАС Л ХОЛБООТОЙ БАЙЖ ТААРАА ШҮҮ,
Ene tawin lan gedeg compani uls toriinxnii asuudald yaasan ix ner xolbogddog boloo we
Yag unen bichij dee. Cembrij ene ter gej dongosood bollovsroliig yostoi ballasan. Uuree luivraas uur yum medehgui, bolovsrolgui hun chini iim chuhal salbariig ballasan daa. Hamag hurengiig ni avgai, nam 2-too zivchuulaa biz
HULGAICH OTGONBAYAR
Ene huniig bh hugatsaand bolovsroliin salbar ganhah shansan ,buur buh surguul Canbridge surgaltiin sistemd orulana ch geh shig zoltoi l hel soyoldoo bas nugalaa hiih shahav.Chanargui deed surguuliin bagsh nar gej tum bumaaraa.
yag l unen shuu dee
БСШУ-ны сайд асан, өнөөгийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг хүн дарамталсан, авлига нэхсэн, за тэгээд эхнэр О.Эрдэнэсолонго нь дөрвөн банкинд 26 данстай гээд л шуугьж байна. Хуулийнхан ч үүнийг нь хэлээд байгаа. Эхнэрийг нь саатуулаад байсныг манай төрийн түшээ Ё.Отгонбаяр хүсэлт гаргаад батлан даалтад гаргасан. Өөрөө ч бол яахав УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээд сэтгэл зовох юмгүй гэртээ сууж байгаа.Энэ бүхнийг тэртэй тэргүй хууль хяналтынхан шалгаж нягталж үнэн мөнийг олно биз.
Харин энэ удаа ер нь улс эх орныхоо төлөө гээд цээжээ дэлдээд, улс төрийн том намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл байсан, Засгийн газрын гишүүн, сайд байсан энэ хүн хэн юм бэ гэдгийг ганц л зүйлээр харуулахыг зорив.
Зөвлөлтөд Олон улсын харилцааны дээд сургууль дүүргэсэн, Гадаад хэргийн яам, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан энэ хүн ямагт л “Монгол Улсын төлөө, эх ороно ард түмнийхээ төлөө” хэмээн толгойгоо санжигнуулж байсныг санаж байна.
2008 оны УИХ-ын сонгуулиар МАН улаан луйвар хийхэд амжилттай зүтгэснийхээ төлөө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсныхаа хувьд Засгийн газрын гишүүний суудлаар шагнуулан БСШУЯ-ыг амлаж авсан хүн.
Оросын “Википедия” нэвтэрхий тольд “Намыхаа сонгуулийн өмнөх кампанит ажлыг амжилттай удирдсан” гэж бичсэн нь чухамдаа мань хүний сонгуулийн луйвар сайн зохион байгуулсныг хэлсэн юм байлгүй. Ургуулан бодвол 2008 оны сонгулийн дараа МАН-ын эрх баригчид 5 хүний буудан алсанд ч мань хүний оролцоо байх нь.
Ингээд энэ бүхнийхээ төлөө сайд болов. Би боловсролыг л хөгжүүлж чадна гээд очив. Тангараг өргөв.
Тэгэхдээ мэдээж наанаа бол Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлнэ гэж байсаан.
Өнөө хүртэл материаллаг бааз, барилга, техник тоног төхөөрөмжөөр байнга гачигдаж байгаа салбар бол Боловсролын салбар. Сургуулийн танхим хүрэлцэхгүйгээс нэг ангид 35-40 хүүхэд, нэг ширээнд гурван хүүхэд суух нь энүүхэнд. Зөвхөн нийслэлд гэхэд цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхдэд цэцэрлэг олдохгүй байгаа.
Ийм ч болохоор Монгол Улс боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө төсөвлөдөг. Тэгээд ч тэр хөрөнгө нь хүрэлцдэггүй нь үнэн. Ийм үед аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө хөрөнгөөр бүхэл бүтэн гурван давхар сургуулийн барилга бариад өгнө гэдэг бол БСШУ-ны сайдын хувьд ёстой л тэнгэрээс буугаад ирсэн хишиг баймаар.
Гэтэл Ё.Отгонбаяр гэдэг хүнд бол үгүй юм байна. Монгол Улсын ирээдүй хүүхэд багачууд тохилог орчинд, нэг ангид өнөөгийнхөөс арай цөөн хүүхэд сууж хичээллэх, ингэснээрээ сургалтын чанар сайжрах зэрэг нь Ё.Отгонбаяр гэдэг хүнд огт хамаагүй юм байна. Харин өөрт нь л , хувьд нь л ямар нэгэн ашиг орлого орж байх ёстой гэнэ. Тэр нь эс биелбэл улсын ажлыг ч болтугай хойш нь татаж, хөсөр хаяж байгаад хувийн ашгаа гүйцэлдүүлэх гэнэ.
Ийм ч болохоор нийслэлийн Налайх дүүргийн “Тавин лан” компани оросуудын дутуу хаяад явсан барилгыг авч өөрийн хөрөнгөөр шинэ сургууль барьчихаад, бүр халаалт дулаан, цэвэр усыг нь холбуулчихаад “Ашиглалтад аваач ээ” гээд байхад 230 сая төгрөгийн авлига өгөхгүй л бол ашиглалтад авахгүй гээд хоёр жил болж байхав дээ. /энэ сургуулийн барилгыг энэ оны хоёрдлугаар сард ашигалалтд хүлээн авсан гэнэ/
Өөрөөр хэлбэл Ё.Отгонбаяр гэдэг хүнд хувьд нь л 230 сая төгрөг хэрэгтэй байснаас биш, нийслэлийн Налайх дүүрэгт орчин үеийн тохилог, шинэ сургууль ашиглалтад орох нь чухал биш байсан хэрэг.
Харин хувийн эрх ашгийнхаа төлөө бол хүн алж хүрээ талсан ч хамаагүй гэнэ.
Бүхэл бүтэн сургууль барьчихаад байхад авахгүй гэдийдэг атлаа, авлига өгөхгүй гэсэн хүнийг хөөгөөд мөрдөөд, хүнээр зодуулаад, өмч хөрөнгийг нь дээрэмдчихдэг юм байна. Төрийн сайд, их хурлын гишүүн гэж тайвширч болохгүй, аягүй бол алах хүн байна, энэ чинь.
Ийнхүү Монгол Улсын төлөө, ард түмний төлөө хэмээн толгойгоо санжигнуулан байж төрийн сайд болсон хүн зөвхөн хувийн эрх ашгийнхаа төлөө, харин ч улс орон, Налайх дүүргийн ард иргэдийн эсрэг ажиллаж бариад бэлэн болчихсон сургуулийн барилгыг хоёр жил ашиглалтад хүлээж авалгүй чагталсан болж таарлаа. Ё.Отгонбаяр л амин хувьдаа 230 сая төгрөгтэй болох нь чухал болохоос биш Налайх дүүргийн хүүхдүүд нэг ангидаа гурвуулаа тохой нийлүүлэн тав тухгүй сууж хичээллэх нь түүнд огтын хамаагүй болж таарч байна.
Тэртээ 1982 онд цэргийн албыг түргэвчилсэн байдлаар хаахдаа Монгол Улсад өргөсөн тангараг нь байг гэхэд 2008 онд БСШУ-ны сайд болохдоо Монгол Улсын төлөө гээд байсан нь тэгээд хаашаа урсаад, замхраад алга болчихдог байна аа.
Энэ хүн бас Монгол Улсын төлөө сайн зүтгэсэн гэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан хүн шүү.
Тангараг өргөсөн байлаа ч наанаа л тэгэж жүжиглэж байснаас биш сэтгэл дотроо бол “Хувийн эрх ашгийхаа төлөө зүтгэнэ ээ” л гэж байж л дээ, энэ нөхөр. Ер нь энэ ганцхан Ё.Отгонбаярын ч биш, МАН-ынхны нийтлэг төрх, араншин ч байж мэднэ дээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
car
hjtad ulc terd garaad abilgaar bajgigzidiinhaa herengiig ni huraag buh nacaar ni chorond ecbel ctaazaar abz baigaa gecen manaid uuniig heregguulbel ter bolon ard tumnii tatbariin mengeer bajgigzid bagacna ch uu
2013.07.08
2013.06.20
2013.06.19
2013.06.18
2013.06.18
2013.06.18
2013.06.17
2013.06.17
2013.06.17























