"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
В.Путин бөгж “хулгайлсан уу”

Оросын Ерөнхийлөгч В.Путинийг Америкийн нэгэн баян эрхмийн бөгжийг зөвшөөрөлгүй авсан гэдэг ичгэвтэр яриа гараад байна. Гэхдээ энэ явдал бүр найман жилийн өмнө болсон юм байна. АНУ-ын “New England Patriots” багийн эзэн, “Kraft Foods”-ийн захирал Роберт Крафт 2005 онд Санкт-Петербургт зочлох үеэрээ В.Путинтэй уулзжээ. Р.Крафт багийнхаа “Super Bowl”-д ялсны дараа авсан шагналын бөгжийг В.Путинд сонирхуулахаар гаргаж үзүүлтэл тэрээр шууд л зүүж үзсэнээ халаасандаа хийчихсэн байна. Ингээд санамсаргүйгээр Оросын Ерөнхийлөгчид бөгжөө дурсгал болгочихсондоо харамссан Р.Крафт бөгжөө буцааж авахыг хүсч байсан ч Цагаан ордны зүгээс энэ бүхнийг зүгээр л бэлэг болгоод өнгөрөө гэж зөвлөсөн байна. Түүний бөгж бол 39 дэх удаагийн “Super Bowl”-д ялсны дараа багт нь бэлэглэсэн 70 бөгжний нэг бөгөөд 25 мянган ам.долларын үнэтэй, 4,94 каратын алмаазаар чимэглэсэн эд байжээ.
Бөгжийг зүүж үзэхдээ "Үүгээр чинь хүн ч цохиод цааш нь харуулчихаж болох юм байна" гэж хошигнож байсан В.Путин үүнийг бэлэг хэмээн ойлгоод, Кремлийн музейдээ шилжүүлж өгсөн байна.

Энэ тухай хэзээ хойно нь Р.Крафт хэвлэлд ярьж орхисон нь өдгөө В.Путинийг нэлээд эвгүй байдалд оруулав. Түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж “Хэрвээ тэр жентельмэн эр үнэхээр гарз хохирол амссан мэт санагдаад байгаа бол Ерөнхийлөгч түүнд бөгжнийх нь үнэтэй дүйцэхүйц өөр бөгж илгээхэд бэлэн байна” гэжээ. Харин үүний дараа “Kraft Group” хэвлэлийн шуугианыг намжаахыг хичээж, “Бөгж нь Кремльд хадгалагдаж буйд ноён Крафт баяртай байдаг. Тэрээр энэ бүхнийг зүгээр л онигоо болгож ярьсан юм” гэж мэдэгдсэн байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл