"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
АНУ-ын тагнуулынхан Медведевийг чагнажээ
2009 онд Лондон хотноо болсон дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 20 гүрний удирдагчдын уулзалтын үеэр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг NSA, гадаадын төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийг нууцаар сонссон нь илэрч байна. Тэд бүр ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн хиймэл дагуулаар утсаар ярьсныг нь сонссон гэнэ. Энэ тухай NSA болон Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены талагнасан нууц баримтад тулгуурлан The Guardian мэдээлжээ. Энэ баримтуудын нэгд нь Умард Йоркшир гүнлэгт байдаг Menwith Hill баазад NSA-ийн мэргэжилтнүүд Медведев болон оросын төлөөлөгчдийн яриаг чагнасан гэж бичсэн байжээ.
Үүнээс гадна Британийн электрон аюулгүй байдлын агентлаг GCHQ-гийнхон ӨАБНУ, Туркийн төлөөлөгчдийн утасны яриа болон электрон шууданг чагнасан гэнэ. Эдний 45 ажилтан бүтэн хоногоор жижүүрлэн дээрх яриаг чагнан Засгийн газартаа дамжуулж байжээ.
Энэ ажиллагааг тухайн үеийн ерөнхий сайд Гордон Брауны өгсөн чиглэлээр дээд зэргийн өндөр түвшинд зохион байгуулж байсан гэж The Guardian бичсэн байна.
2009 онд Лондон хотноо болсон дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 20 гүрний удирдагчдын уулзалтын үеэр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг NSA, гадаадын төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийг нууцаар сонссон нь илэрч байна. Тэд бүр ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн хиймэл дагуулаар утсаар ярьсныг нь сонссон гэнэ. Энэ тухай NSA болон Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены талагнасан нууц баримтад тулгуурлан The Guardian мэдээлжээ. Энэ баримтуудын нэгд нь Умард Йоркшир гүнлэгт байдаг Menwith Hill баазад NSA-ийн мэргэжилтнүүд Медведев болон оросын төлөөлөгчдийн яриаг чагнасан гэж бичсэн байжээ. Үүнээс гадна Британийн электрон аюулгүй байдлын агентлаг GCHQ-гийнхон ӨАБНУ, Туркийн төлөөлөгчдийн утасны яриа болон электрон шууданг чагнасан гэнэ. Эдний 45 ажилтан бүтэн хоногоор жижүүрлэн дээрх яриаг чагнан Засгийн газартаа дамжуулж байжээ.
Энэ ажиллагааг тухайн үеийн ерөнхий сайд Гордон Брауны өгсөн чиглэлээр дээд зэргийн өндөр түвшинд зохион байгуулж байсан гэж The Guardian бичсэн байна.
0 Сэтгэгдэл
зочин
Том гүрнүүдийг ингэж байхад монголыг бол тоглодог байхдаа
2013.06.19
























