Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханилгаагүй эр
“Унаж яваад морио, ханилж яваад нөхөр өө” гэж манайхан ярьдаг даа. Гэтэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын итгэсэн Х.Чогнойжамц нь итгэлийг нь алдаж, хэрэгт унагаж орхив. Уг нь, бол тэр хоёр эр хүн шиг л ярьцгаасан юм байж. “За чиний барьсан барилгыг би улсын комисст хүлээн авч, боловсролын байгуулладаа ашиглая. Харин чи намайг зүгээр орхихгүй юм байгаа биздээ” гэдэг байдлаар л ярилцсан бололтой. Ингэж ярилцаж за зу болчихоод Чогнойжамц суурин дээрээ 180 хэм эргэж. Тодорхой хэлбэл, нийт орлогын дөрөвхөн хувь болох 230 сая төгрөгөө өгч чадахгүй мурьсан. Ярьсан хөөрсөндөө байх гээд Ё.Отгонбаярыг утас цохихоор зугтаад болохгүй болохоор нь л мань эр солонгос кинонд гардаг шиг дүү нараа явуулаад балбуулчихсан юм байх. Үүнээс л хамаг хэрэг мандаж л дээ.
Ярьсандаа байж чадаагүй ханилгаагүй эр цагдаад мэдэгдэж, “Ё.Отгонбаяр намайг дарамталсан. Машин дээрэмдсэн” гэж мэдэгдэж. Гэтэл нэгэн сайтад бичсэнээр бол Х.Чогнойжамц гэгч эр нь тоолж барамгүй хөрөнгөтэй нэгэн аж. Энд тэндгүй барилга барьж, орлосон орлогоороо мөрийтэй тоглоом тоглож явдаг гэх. Мөн болоогүй ээ. Хууль гууль болгож чаддаг, түүнийгээ даалгах эрхмүүдээр хүрээлүүлсэн аж. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Түүний сонгуульд зориулж хандив өргөснөө ил цагаан, хаана ч хамаагүй хэлдэг муу зуршилтай юм байх.
Харин хууль зөрчсөн үйлдлийг нь цагаатгадаг нь УМБГ-ын хэлтсийн дарга асан хурандаа Дагвасүрэн гэдэг хүн байдаг аж. Гэхдээ тэр нь өдгөө АНУ-д эрдмийн мөр хөөж байгаа бололтой юм. Ер нь ч тэгээд Х.Чогнойжамцад танихгүй мэдэхгүй хүн үгүй аж. Хаа явсан газраа хүний арг эвийг олж явдаг гэнэ. Гэхдээ хүнээс гуйж авч чаддаг хэрнээ өгөх болохоороо гар татдаг тийм л нэгэн болохоороо л Ё.Отгонбаярыг матаж, өөрөө уснаас цэвэр гарах арга хайсан юм байж.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
avilgalaa helsendee ogdog hun bol hanilgaatai er baihnee kha kha
Хамгийн их уншсан