"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Булган нутаг нар хураар ээлжлэн угтжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Булган, Орхон аймагт ажиллаж байна. Булган хангай нутаг Ерөнхийлөгчөө нар хураа харамгүй хайрлан угтан авчээ. Түүнийг Булганд бууж Хатанбаатар Магсаржавын хөшөөнд цэцэг өргөх үед шивэрч эхэлсэн бороо иргэдтэй уулзаж байхад шаагитал асгарсан бол уулзалт дуусах үед татарсан байжээ. Тэрбээр Булган аймгийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлаа тайлагнасан байна. Тус аймаг гурван талаасаа хар замаар холбогдсон бөгөөд зам дагаж хөгжих хамгийн боломжит нутаг гэж үздэгээ нэр дэвшигч хэлжээ. Тус аймагт хамгийн ихээр тулгамдсан асуудал нь эмчилгээ, оношилгооны төв байдаг аж. Тиймээс нэр дэвшигч хамгийн тулгамдсан асуудлыг хамгийн түрүүн шийдэхээ амласан байна. Ц.Элбэгдорж яг одоо Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэтийн ардчилсан намын гишүүд дэмжигчид түүнийг Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, угтсан юм. Ц.Элбэгдоржийг дэмжсэн олныг харахад бараг л аймгийн наадамд ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Булган, Орхон аймгуудад орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан бөгөөд сэтгэл зүтгэлээ нэгдэн сайн ажиллахаа мөн үеэр амласан юм.
Нэр дэвшигч нийт 16 аймагт очиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаагийн дотор хамгийн зуншлага сайтай газар нь дээрх хоёр аймаг байжээ.
М.СУРА




Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Булган, Орхон аймагт ажиллаж байна. Булган хангай нутаг Ерөнхийлөгчөө нар хураа харамгүй хайрлан угтан авчээ. Түүнийг Булганд бууж Хатанбаатар Магсаржавын хөшөөнд цэцэг өргөх үед шивэрч эхэлсэн бороо иргэдтэй уулзаж байхад шаагитал асгарсан бол уулзалт дуусах үед татарсан байжээ. Тэрбээр Булган аймгийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлаа тайлагнасан байна. Тус аймаг гурван талаасаа хар замаар холбогдсон бөгөөд зам дагаж хөгжих хамгийн боломжит нутаг гэж үздэгээ нэр дэвшигч хэлжээ. Тус аймагт хамгийн ихээр тулгамдсан асуудал нь эмчилгээ, оношилгооны төв байдаг аж. Тиймээс нэр дэвшигч хамгийн тулгамдсан асуудлыг хамгийн түрүүн шийдэхээ амласан байна. Ц.Элбэгдорж яг одоо Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэтийн ардчилсан намын гишүүд дэмжигчид түүнийг Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, угтсан юм. Ц.Элбэгдоржийг дэмжсэн олныг харахад бараг л аймгийн наадамд ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Булган, Орхон аймгуудад орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан бөгөөд сэтгэл зүтгэлээ нэгдэн сайн ажиллахаа мөн үеэр амласан юм. Нэр дэвшигч нийт 16 аймагт очиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаагийн дотор хамгийн зуншлага сайтай газар нь дээрх хоёр аймаг байжээ.
М.СУРА




0 Сэтгэгдэл























