"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Гадаадад байгаа иргэдийн 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өгч байгаа билээ.
Энэ сарын 14-ний 07.00 цагт эхэлсэн сонгууль өчигдөр 17.00 цагийн байдлаар санал өгөх иргэдийн 3349 нь буюу нийт сонгогчдын 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна. Цагийн зөрүүнээс шалтгаалан гурван өдөр үргэлжилж буй санал хураалт зарим улс, хотод дуусчээ. 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сөүл, Бээжин, Эрхүү, Парис зэрэг хотод амьдарч байгаа иргэд санал хураалтад хойрго хандаж байгаа аж. Санал хураалттай холбоотой ямар нэг гомдол, хүсэлт одоогоор ирээгүй гэнэ. Цагийн зөрүүгүй орнууд өчигдөр 22.00 цагт санал хураалт дууссан бол цагийн зөрүүнээс шалтгаалан өнөөдөр 10.00 цагт бүх санал хураалт албан ёсоор дуусах юм байна.
Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.

0 Сэтгэгдэл