"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Колорадогийн түймэрт 500 шахам байшин өртжээ
АНУ-ын Колорадо мужид бараг долоо хонож үргэлжилж байгаа ойн түймэрт орон сууцны 473 байшин, 17 байгууламж шатаад байгаагийн дээр 3000 орчим байшин аюулын ирмэгт тулаад байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гал сөнөөгчид түймрийг зогсоож хүчрэхгүй байгаагаас одоо хэдийнээ 6,5 мянган га талбайг эзэлжээ. Түймэр унтраахаар 750 гал сөнөөгч, Үндэсний гвардийн хэдэн зуун дайчин ажиллаж байгаа ч хэт халуун, хуурай уур амьсгал, дээр нь хүчтэй салхи түймрийг улам өдөөсөөр байна. Түймрээс болж хоёр хүн нас барсан бол 40 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Колорадо мужид ойн түймэр байн байн гардаг ч энэ жилийн түймэр хамгийн хөнөөлтэй, хамгийн их гамшиг дагуулж байна. Өнгөрсөн онд 5,6 мянган га ой түймэрт автаж орон сууцны 346 байшин галд өртсөнөөс 35 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байсан юм. Тэр түймрээр зургаан хүн амь алдсан юм.




АНУ-ын Колорадо мужид бараг долоо хонож үргэлжилж байгаа ойн түймэрт орон сууцны 473 байшин, 17 байгууламж шатаад байгаагийн дээр 3000 орчим байшин аюулын ирмэгт тулаад байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гал сөнөөгчид түймрийг зогсоож хүчрэхгүй байгаагаас одоо хэдийнээ 6,5 мянган га талбайг эзэлжээ. Түймэр унтраахаар 750 гал сөнөөгч, Үндэсний гвардийн хэдэн зуун дайчин ажиллаж байгаа ч хэт халуун, хуурай уур амьсгал, дээр нь хүчтэй салхи түймрийг улам өдөөсөөр байна. Түймрээс болж хоёр хүн нас барсан бол 40 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Колорадо мужид ойн түймэр байн байн гардаг ч энэ жилийн түймэр хамгийн хөнөөлтэй, хамгийн их гамшиг дагуулж байна. Өнгөрсөн онд 5,6 мянган га ой түймэрт автаж орон сууцны 346 байшин галд өртсөнөөс 35 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байсан юм. Тэр түймрээр зургаан хүн амь алдсан юм.




0 Сэтгэгдэл
























