Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Норвегийн эмэгтэйчүүд цэргийн алба хаах боллоо
Норвегийн парламент эмэгтэйчүүд цэргийн алба хааж байх тухай хуулийг олонхийн саналаар баталлаа. “Өнөөдөр, 100 жилийн дараа Норвеги эмэгтэйчүүдийн бүрэн эрхийн төлөө тэднийг эрчүүдийн нэгэн адил цэргийн алба хааж байхаар хуульчиллаа” гэж Норвегийн батлан хамгаалах яамны албан ёсны сайтад мэдээлсэн байна. Батлан хамгаалахын сайд Анне-Грете Стрем-Эриксен “Манай улсын иргэд хүйсээс хамаарахгүйгээр бүгд нэгэн адил тэгш эрх үүрэгтэй боллоо” гэсэн байна. Тэрээр мөн “Бидэнд олон цэрэг хэрэгтэйдээ биш харин илүү сайн цэрэг хэрэгтэй болохоор эмэгтэйчүүдийг армид татах болж байна” гэжээ.
Норвеги улс ийм хуультай болсноор жилд 60 мянган хүн армид татдаг бол тэдний 8-10 мянга нь бүсгүйчүүд байх болж 2020 он гэхэд цэргийн албан хаагчдын 20 хувь нь эмэгтэйчүүд бүрдүүлдэг болох гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан