"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Би мөрөөдөлтэй саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа хаа сайгүй өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал ид өрнөж байгаа энэ үед фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн сувгуудаар МЗХ-ноос санаачилан өрнүүлж байгаа “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяны Би саналаа өгнө постер, зураг болон видео шторкууд хүчтэй давалгаалж эхэлжээ. Тэд залуучуудаа саналаа өгөхөд уриалсан олон сонирхолтой постеруудыг бэлдэж, дэмжсэн залуусын зургийг нийтэлсэн байна. Хэн нь сонгогдох бол гэсэн таамагтай зэрэгцээд ирц нь хүрэх болов уу, бидний татварын мөнгөөр дахиад сонгууль болох вий, хүмүүс хэр идэвхтэй оролцох бол гэдэг асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш. Тиймээс МЗХ залуучуудаа саналаа өгч, сонгуульдаа идэвхитэй оролцоход уриалж энэхүү аяныг өрнүүлээд байгаа юм байна. Тэд аливаа нэг улс төрийн намын нэр дэвшигчдийг дэмжиж ажиллахгүй, зөвхөн нийт залуусаа идэвхтэй байж сонгуульдаа оролцож, ирээдүйнхээ, сонголтынхоо эзэн нь байгаасай гэж уриалж байгаа юм байна. Би залуу иргэн саналаа өгнө, Би мөрөөдөлтэй саналаа өгнө, Би хайртай хүнтэй саналаа өгнө, Би архаг твиттерчин саналаа өгнө, Би жинхэнэ фэйсбүүкчин саналаа өгнө, Залуусаа сонгуульдаа оролцъя гэж уриалсан постер сурталчилгаа залуучуудад ихээхэн таалагдаж байгаа бололтой. Эдгээр зураг постеруудыг өөрийн фэйсбүүк хаягандаа шэйрлэж, твиттер хуудсандаа жиргэж залуучууд саналаа өгөхөө илэрхийлсээр байна. Ингээд цахим мэдээллийн сувагт давалгаалж байгаа постеруудаас зарим нэгийг бид нийтэлж байна.

0 Сэтгэгдэл