Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Германд Ева Брауны үхэхийнхээ өмнө бичсэн захиаг оллоо
Адольф Гитлерийн эхнэр гэдэг Ева Брауны фюрертэйгээ хоёул амиа хорлохоос хэдхэн өдрийн өмнө бичсэн захидлыг германд хэвлэсэн байна. Bild хэвлэлийн мэдээлснээр бол түүний энэ захидлыг Гуравдугаар Рейхийн түүх судалдаг шинжээч Анна Мария Зигмунд “Нацизмын эмэгтэйчүүд” гэдэг номондоо нийтэлсэн байна. Одоо энэ захидлын эх АНУ-ын цуглуулагчид байдгийг Зигмунд судлаад “Ева Браун өөрийн гараар бичсэн захидал, яагаад гэвэл тэр дотор алдаа бий” гэжээ.
Фюрерын 33 настай дурлалт бүсгүй, үхэхээсээ хэдхэн хоногийн өмнө гэргий нь болсон Ева Браун энэ захидлыг өөрийн найз бүсгүй Герта Шнайдерт хаяглажээ. Зугмундын судалснаар бол захидлыг Улаан арми Берлинд ороод ирчихсэн дөрвөдүгээр сарын 19-22-ны хооронд бичсэн бололтой. Захидлын эхэнд бөмбөг дэлбэрэх чимээ сонсогдож байгаа тухай дурдаад “Бид эцсээ хүртэл тулалдана, гэхдээ төгсгөл улам бүр ойртсоор байгаа гэхээс би айж байна” гэжээ. Тэр бас Гитлерийн дэргэд байгаадаа баяртай байна гэсэн байна. “Найз нөхөддөө би яаж фюрертэй учирснаа хэлж чадахгүй нь. Яагаад ийм юм болчиховоо, би ерөөсөө ойлгохгүй юм. Одоо би бурханд ч итгэхээ болилоо” гээд “найз нарт бүгдэд нь мэнд хүргээрэй. Би яаж амьдарч байсан шигээ үхэж байна. Миний хувьд энэ нэг их хүнд биш л дээ, чи мэдэж байгаа биз дээ” гэсэн байжээ.

Ева Браун Гитлертэй 1929 онд 17 настай, Мюнхенд Үндэсний социалист намын гэрэл зурагчин Генрих Гофманы студид загвар өмсөгч байхдаа танилцсан юм. Түүнээс хойн Гитлерээс салахгүй явсан ч яг хамтдаа амиа хорлохын нь өмнөхөн 1945 оны тавдугаар сарын 30-нд албан ёсоор гэр бүл болсон юм.
Үүний өмнөхөн Ева Брауны багт наадмын хувцастай, нүцгэн зургууд хэвлэгдэж байсан юм. Нэг зураг дээр нь л гэхэд фашистуудын “доод үндэстэн” гэж үздэг хар өнгөөр нүүрээ будсан байдаг. Энэ бүхнээс үүдээд Еваг элдвийг сэтгэн бодож ургуулах дуртай нэгэн байжээ хэмээн хэвлэлүүд бичдэг болсон. Тэр хоёр ч удаа амиа хорлохоор оролдож байсан ч 1944 оны долдугаар сарын 20-нд Гитлерийн амь насанд халдах гэж оролдсоны дараагаар үхтлээ түүнтэй хамт байна гэж андгайлсан гэдэг.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл