Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна
Өнгөрсөн сонгуулиар АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн гишүүд ялалт байгуулж чадаагүй. Бие даагч Ц.Даваасүрэн, МАН-ын гишүүн Л.Энх-Амгалан нар УИХ-д хөвсгөлчүүдийг төлөөлж гарсан. Гэвч  олонхийн бүлэг ардчиллын өлгий нутгийг зөвхөн хоёр гишүүнд нь даатгаад орхихыг хүсэхгүй нь тодорхой. Тиймээс  УИХ дахь намын бүлгийнхээ даргыг Хөвсгөл аймгийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжил, сум хөгжүүлэх сангийн асуудал, хүний хөгжил, боловсролын салбарт юу тулгамдаж байгааг сонсч, дөрвөн жилийн хугацаанд хариуцах үүргийг намын даргаас нь оногдуулжээ. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  Хөвсгөлийн ард түмэнтэй уулзахаар тус аймгийнбүх сумдаар явж ажил амьдралтай нь  танилцаж, уулзаж ярилцаж байгаа билээ. Парламент, Засгийн газар бүрдсэнээс хойш гурван ч удаа тэрбээр хөвсгөлчүүдтэй уулзаж байгаа юм.

Орон нутгийн иргэд олонхийн бүлгээс юуг хүсч байна вэ

Эхний зорьсон сум бол Жаргалант. Мэдээж давуу талтай сум гэдгээрээ жаргалантууд ч бахархаж байлаа. Тэдний давуу тал бол мод, модон материал. Баруун аймгийг тэд модон материалаар хангадаг учраас бүтээлч ард түмэн гэдгээ ярьж байсан юм. Гэхдээ тэдний олонхи шийдэж өгөхийг хүсч байгаа, тулгамдсан асуудал зүйл бол модны гоожин, тендерийн асуудал. Давуу эрх эдэлж байгаа сумын Засаг дарга, Улсын байцаагч гоожин, тендерийг монополь тогтоосон дөрвөн компанид өгчихсөн нь модоор үйлдвэрлэл эрхэлж, сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг энгийн иргэдийг хохироож байгааг анхаарч, хуулийн төслийг хурдан боловсруулахыг хүсч байлаа. Модон үйлдвэрлэл бол тэдний брэнд гэдгийг бүтээгдэхүүн гэнэ. Сумаа хөгжүүлэх гол эх үүсвэр аж. Энэ асуудлыг маш нарийн хуульчилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан боловсруулж олонхи үүнийг дэмжиж байгаа гэдгийг жаргалантчуудад дуулгасан бөгөөд тэдний хүсч хүлээж байсан шийдвэрийг гаргаж өгнө гэдгээ АН-ын бүлгийн дарга амлав. Мөн хоршооны хуулийг ч тэд хөндөж байсан бөгөөд энэ хуулийг мөн боловсруулж байгаа шинэчилнэ, бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг Д.Эрдэнэбат дарга дуулгав. Мөн бага насны хүүхдийн хөгжил, хүмүүжлийн асуудал. Хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал тэр дундаа Үдийн хоол, малчдыг дэмжих асуудлаар анхаарч ажиллахыг тэд хүсэв.

Галтчууд 250 мянган малаа “чулуу болгох” даалгавар авав

Галтчуудын ганц бахархал нь аймагтаа төдийгүй улсдаа малын тоо толгойгоор толгой цохиж байгаа явдал. 250 мянган мал гэдэг тэдний амьжиргаа, сумын хөгжлийн гол эх үүсвэр. Үүндээ түшиглэсэн мини үйлдвэрүүд байгуулж, хөгжлөө олж харах, “чулуу болгох”-ыг  Д.Эрдэнэбат дарга тэдэнд даалгалаа. Үйлдвэр барих төсөл төлөвлөгөөг гаргаад ирвэл хэдэн ч тэрбум байсан дэмжихээ илэрхийлэв. Галт сумын иргэд хөгжлийн чиглэлээ зөв тодорхойлж чадсандаа сэтгэл хангалуун байна гэдгээ хэлээд үйлдвэр барихад шаардагдах цахилгааны асуудлыг шийдэх хүсэлтээ хэлсэн юм. Галт сумын цахилгааны хүчин чадал 10мВТ. Үүнийг 35 мВт болгож нэмэгдүүлэх асуудлыг эхний удаад шийдээд өгчихвөл болох гэнэ. Тэгвэл 250  мянган толгой малаа ашиглан жижиг дунд үйлдвэрлэл байгуулан хөгжлөө түргэсгэхэд нэг алхам дөхөх юм байна. Тиймээс нэн тэргүүнд цахилгааны асуудлыг шийдэж өгөхөөр боллоо.
 
Шууд ардчилал, иргэдийн оролцоо хэрэгжиж байна

Шинэ-Идэр сумын боловсролын чанар муудаж байгааг сумын Засаг дарга н.Гомбосүрэн хэлж байв. Тиймээс нэн  тэргүүнд боловсролын чанарт анхаарах мөн шилжилт хөдөлгөөн ихэсч суманд амьдрах хүн олдохгүй болсонд эмзэглэж байгаа аж. Тиймээс Шинэ-Идэрчүүдийн орон нутагтаа амьдрах боломжийг хангах үүднээс сумын хөгжлийг эрчимжүүлэхэд дорвитой ажил хийхээр сум хөгжүүлэх сангийн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх асуудлаа тодорхойлжээ. Эхний орсон хоёр сумтай харьцуулахад тус сумын нөхцөл байдал тун тааруухан байгаа юм байна. Бизнес эдийн засгийн орчин тодорхой бус юуг түшиглэж хөгжих эсэхээ ч нарийн тодорхойлж чадаагүй аж. Гэтэл өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалт маш их хийсэн ч яагаад ийм таагүй нөхцөл байдал үүссэн бэ гэдгийг сайн судал үзнэ гэдгээ АН-ын бүлгийн дарга хэлсэн юм.  Д.Эрдэнэбат даргын захиж байсан мөн иргэдээс алхам тутамдаа лавлаж байсан зүйл бол шууд ардчилал иргэдийн оролцооны асуудал. Сум хөгжүүлэх сангийн мөнгөөрөө хийх бүтээн байгуулалтаа иргэд бүгдээрээ ярилцаж шийдсэн эсэхийг асуухад зарим сум бүгдээрээ хэлэлцэж шийдвэрлэсэн гэдгээ дуу нэгтэйгээр мэдэгдэж байхад зарим нь дарга шийдсэн хэмээн шүүмжилж байв. Гэхдээ л дарга шийдсэн хэмээн даргынхаа өмнөөс шүүмжилж зогсоо нь  тэдний гол ололт байлаа.  Хамгийн түрүүнд сумын төвийн ус хангамж, цэцэрлэгийн барилга, сумын төвийн дулааны хангамж гэсэн гурван асуудлыг эхний ээлжинд шийдэхээр төмөрбулагчууд шийдсэн учраас эрэмбэлэгдсэн жагсаалтын дагуу энэ асуудлууд нь шийдэгдэх юм байна.

Хөвсгөлчүүд тэдэнд юу захив

Хөдөө орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа эхний асуудал бол зургаан настны боловсролын асуудал. Малчид хүүхдээ сургуульд сургахын тулд хөдөөнөөс нүүж орж ирдэг болсон нь тэднийг бухимдуулж байгаа төдийгүй нөхөр нь малаа маллаж, эхнэр нь хүүхдээ хардаг асуудлаас болж залуу гэр бүлд асуудал үүсч байгааг бүх сумын иргэд хэлж байлаа. Хоёрдугаарт, малчны хөдөлмөр үнэгүйдсэн асуудал. Мөн сургууль, цэцэрлэгийн үдийн хоолыг тендер зарлаж хувийн хэвшил, аж ахуйн нэгжид өгдөг бус малчид сургуулийн удирдлагуудтай тохиролцон махыг ченжийн гараар дамжуулахгүйгээр сургууль, цэцэрлэгт өгчих боломжоор хангаж өгөх асуудлыг хуульчилж өгөхийг захив. Хүүхэд харах үйлчилгээ буюу эмэгтэйчүүдийн санаачилсан “Олуулаа” хуулийн төслийг хурдан баталж өгөхийг мөн ард түмэн үүрэг болгож байлаа, УИХ, Засгийн газарт. Дараагийн захиас нь ард түмний мөнгийг хулгайлж буй авлигачидтай тэмцэх даалгавар. Аваргын ард нуугдсан авлигачидтай тулгын гурван чулуу шиг төрөө бэхжүүлэн тулалдах үүргийг тэдэнд өгнө гэдгээ хэлж байлаа. Ингэхийн тулд тэд Ерөнхийлөгчөө дахин сонгох гэнэ.

Хүний хуучин нь дээр Хувцасны шинэ нь дээр

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар иргэдтэй санал бодлоо хуваалцав. Тэд сонголтоо хэдийнэ хийчихэж.

-Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ардчилал, хүний эрх чөлөөний төлөө 24 жилийн амьдралаа зориулсан улс төрийн зүтгэлтэн хэн бэ. Тэр бол Ц.Элбэгдорж.

-Хүний эрхийг хамгаалан тэмцэж, цаазын ялгүй болгосон хүн хэн бэ. Тэр Ц.Элбэгдорж.  Харин онц байдал зарлаж таван хүний амийг хөнөөж байсан төрийн тэргүүн байсныг тэд мэддэг гэв.

-Төрийн тулганы галыг бадраасан анхны төрийн тэргүүн хэн байсан бэ. Ц.Элбэгдорж байсан. Өөр ямар ч төрийн тэргүүн үүнийг санаачлаагүй.

-Сүү өргөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөр байгаагүй. Хуульгүйгээр архинаас гарч болдог гэдэг итгэлийг тэр ард түмэндээ өгсөн. Архидалт үнэхээр хурдан буурсан.

-Азид хамгийн нэр хүндтэй улс болгоход Ц.Элбэгдорж хамгийн чухал үүрэг гүйцэтгэж. Өнөөдөр олон улсын анхаарал Монголд чиглэсэн, бид дэлхийн дэвжээд гарсан нь Ц.Элбэгдоржийн үүрэг хэмээн хүлээн зөвшөөрчээ, тэд.

-Үнэт соёлын олдвор түүхийн дурсгалаа хөөцөлдөн явсаар эх оронд нь авчирсан, Ерөнхийлөгч.

-Олон улсын нэр хүндтэй компанид онгоц захиалан гурван том “Бойнг”-ийг эх орондоо авч ирсэн хүн Ц.Элбэгдорж. 

-114 орны төлөөлөгчийг хэн Монголд урьж, тэдэнд дэлхийн дэвжээнд таниулах хамгийн том алхмыг хийсэн бэ гэдгийг хөвсгөлчүүд хэдийнэ мэдэж, бас Ц.Элбэгдоржоор бахархаж байна гэдгээ хэлж байлаа.  Ардчиллын өлгий нутаг гэгддэг хөвсгөлчүүд ингэж хэлж байна, бас ингэж үнэлж байна. Монгол бол дэлхийн дэвжээ гэдгийг тэд мэдэрч чадсан, эргэлзээгүй сонголтоо хийсэн гэдгээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад дуулгав. Хөвсгөлчүүд өмнөх сонголтоосоо буцахгүй, бас гурвалсан морины хүчээр эхлүүлсэн ажилдаа сэтгэл гарган хурдтай ажиллахыг сануулж байлаа. Өөрөөр хэлбэл, тэд тогтвортой байдлыг хүсч байна гэдгээ дуулгаж, Ардчилсан Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ нь тулгын гурван чулуу шиг ажиллах том үүрэг даалгаврыг тэдэнд өгч байна  гэлээ.

0 Сэтгэгдэл
Юун загатнасан газар вэ? Монгол авлигалын яр арханд баригдаж байна. Харин авлигалтай тэмцэж байгаа хүн бол Элбэгдорж мөн. Элбгээ Авлигачдыг зүгээр нэг маажаагүй бүр хусч эдгээж байгаа
Дарга нар ажлаа сайн хийж байвал Ард түмэн амар тайван байх болно. Шудрага нийгмийн төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй
Дарга нар ажлаа сайн хийж байвал Ард түмэн амар тайван байх болно. Шудрага нийгмийн төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй
Ёстой загатнасан газар майжих шиг л боллоо.. Тийм шдээ өнэн шдээ< Ерөнхийлөгчөө та шүүү.. ёстой бахархалтай юмаа,, Та олон хүний хүндэтгэл хайрийг хүртэх хувьтай хүн..
Ёстой загатнасан газар майжих шиг л боллоо.. Тийм шдээ өнэн шдээ< Ерөнхийлөгчөө та шүүү.. ёстой бахархалтай юмаа,, Та олон хүний хүндэтгэл хайрийг хүртэх хувьтай хүн..
Хамгийн их уншсан