Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2012 оны сонгуульд Гадаадад буй монголчууд сонгуульд хэрхэн оролцсон бэ
УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад суугаа Монголчууд анх удаа сонгуульд саналаа өгөх эрх хангагдсан юм. Монгол улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт 2012.05.11-нээс 30-ны өдрийг дуустал гадаадад суугаа 4,320 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сонгуулийн Ерөнхий Хороо 4,276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулжээ.

Санал хураалтын ажиллагаа 39 салбар комисст, тухайн орнуудын цагаар 2012.06.10-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд явагдаж,эцсийн байдлаар нийт 2,779 сонгогч өөрийн дэмжиж буй нам эвслийн төлөө саналаа өгсөн нь анх бүртгүүлсэн сонгогчдын 65 хувь болсон байна.

Бид Сонгох Эрхтэй клуб нь сонгуулийн өдөр буюу 2012.06.10-нд Монгол улсын иргэд хамгийн ихээр төвлөрсөн Вашингтон, Сан-Франциско, Сөүл, Лондон, Токио хотуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нийт 711 сонгогчоос RANDOM SAMPLING aргачлалаар249 сонгогчийг түүвэрлэн (нийтсонгогчдын 9%) санал асуулга хийж Монголын анхны EXIT POLL судалгааг амжилттай хийсэн билээ.

Бид Сонгох Эрхтэй клубээс EXIT POLL cудалгааны дүнг 2012.06.13-ны өдөр өөрийн вэб хуудсаар дамжуулж интернэт орчинд танилцуулсан нь олон нийтийн дунд ихээхэн дуулиан тарьжээ. Гэхдээ энэхүү судалгаа нь Монгол улсын газар нутагт амьдарч буй нийт иргэдийн сонгуулийн дүнг илэрхийлэх, таамаглахыг зориогүй, харин бидний сонгосон зорилтот бүлэг буюу гадаадад суугаа Монгол улсын иргэдийн санал өгч буй байдал, хандлагын тухай судалгаа байж ирснийг цохон тэмдэглэх нь зүй.

Энэхүү судалгааг явуулахад Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (1999), Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин (2002), СанФранциско дахь Замдаан сэтгүүл (2002), Вашингтон дахь Монгол Соёлын Төв (2004) болон Их Британи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоо, нийгэмлэгийн идэвхитэн гишүүд, оюутан залуус идэвхитэй оролцсон байна.

Exit poll гэж юу вэ?

АНУ, Их Британи зэрэг дэлхийн олон оронд entrance poll буюу сонгуулийн хороонд саналаа өгөхөөр орохоос өмнө эсвэл exit poll буюу саналаа өгөөд гарч ирсэн даруйд "Та аль намын төлөө, аль нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бэ?" гэсэн асуулт бүхий санал асуулгын хуудас бөглүүлж, битүүмжилсэн хайрцаганд хүлээж авах горимтой. Энэхүү судалгаанд оролцогчид зөвхөн цаасан дээр сонгосон нам, нэр дэвшигчээ дугуйлах бөгөөд өөр нэмэлт мэдээллээ өгөх шаардлагагүй байдаг. Exit poll судалгаа нь бодит мэдээлэлд анализ хийж, хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд баримталдагаараа онцлог.

Ингээд та бүхэнд 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалтыг танилцуулж буйг хүлээн авна уу.

Бид Сонгох Эрхтэй клуб
www.facebook.com/ElectionMN
www.twitter.com/ElectionMN
www.youtube.com/ElectionMN
Эхсурвалж:
• СЕХ Гадаад улсад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг анх удаа зохион байгуулав: http://www.gec.gov.mn/details/435
• Гадаадад байгаа монголчууд саналаа өгч дууслаа: http://songuuli.news.mn/content/110751.shtml
• Гадаадад байгаа 2777 монгол иргэн саналаа өглөө: http://ipost.mn/news/read/1169
• EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа:
http://www.dayarmongol.com/index.php/stories/news-stories/mongolia/7357-exit-poll-6
http://www.sainbayar.com/2012/06/exit-poll_14.html
• Exit Poll of Diaspora Voters (in English): http://blogs.ubc.ca/mongolia/2012/exit-poll-of-diaspora-voters/
• Эрхүүгийнхэн тэргүүлж, Парис “баянходоод” болов: http://songuuli.news.mn/content/110709.shtml
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан