"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ерөнхийлөгч өглөөний цайгаа Бэлхийн ”Ногоон төгөл”-д уулаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр өглөө СБД-ийн 16-р хорооны Бэлхийн хоёрын 12 тоотын оршин суугч Ч.Эрдэнэчулуун гуайнд зочилж өглөөний цайгаа уулаа. Ц.Эрдэнэчулууны гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мод тарих зарлигийг дэмжиж хороо, дүүрэгтэй үлгэр жишээд тооцогдох ногоон төгөлтэй болсон юм билээ. Өөрсдийн гараар тордож, арчилсан ногоон төглөө төрийн тэргүүндээ танилцуулах гэж түүнийг өглөөний цайнд урьжээ. Ч.Эрдэнэчулуун гуайн хашаан дахь ногоон төгөлдөө долоон жилийн турш 20 гаруй төрлийн мод, 300 орчим мод, бут, сөөг тарьжээ. Мөн тахиа, галуу, цацагт хяруул зэрэг амьтан тэжээдэг шаггүй ажилсаг, чамбаа айл гэдэг нь харваас илт. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хүний гараар бүтсэн ногоон төгөл Бэлх орчмыг чимж байсан юм.
Ц.Эрдэнэчулуун гуай төрийн тэргүүнтэй цайлах зуураа “Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт олон сайхан санал санаачилга, бодлого байгааг онцлох ёстой. Энэ дотроос байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжигч байна гэсэн таны бодлогыг маш их дэмжиж байна. Гэр хорооллын оршин суугч бидэнд цэвэр цэмцгэр, ногоон бүсэд амьдрах боломж байна. Харин төрийн зүгээс эрчим хүчний асуудлыг шийдэх ялангуяа гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчээр хангах асуудал юу юунаас чухал байгаа” гээд дэд бүтцийн асуудлыг төр шийдээд өгөх юм бол монгол хүн бүр бүтээгч байж чадна гэж байсан.

Энэ үеэр Бэлхийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хөршид нь зочилсон сургаар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй холбоотой зарим зүйлийг тодруулж, сонирхсон асуулт бүрийнхээ хариуг авч чадсандаа их л олзуурхаж байлаа. Хөрш эмээ, өвөө нарын хувьд төрийн тэргүүнээс ойрын өдрүүдэд болж буй авлигын хэргээс эхлээд түүний ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлыг ихэд шимтэн асууж, өөрсдийнхөө санаа бодлыг ч чөлөөтэй илэрхийлж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт гэр цэцэрлэг, залуу ээжүүдийг дэмжих бодлого, ахмад настны ажлын байр зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж байдаг асуудлуудын гарцыг олсон олон бодлого багтсан байгаад тэд баяртай байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Улс орны нийтлэг эрх ашиг, нийгэм эдийн засгийн үр дүнтэй бодлого, дэлхий дэх Монголын сайн нэрийн талаар хөршүүд Ерөнхийлөгчтэйгээ ярилцлаа.
Ц.Эрдэнэчулуун гуайн хорооны Бэлхийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд бодитой үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэтгэлийг илүү эрчимжүүлэх, иргэддээ эрхийг нь илүү өгөх, шууд ардчиллыг илүү хөгжүүлэх зэрэг олон ажилд амжилт гарган санасан зорьсон зүйлээ илүү эрчтэйгээр хийхийг хүслээ.


chingis haan cham shig svv uuj mod tarih gej haan boloogvi bh shv gazar nutgiig svv uuj bsaar bgad busdad uguud duuslaa ingeh gej erunhiilugch boldog umuu batvvl ta 2 iin nax yamanii turshuuliig songoson ard tvmen sohor huurhii
МАН дотор Отгонбаяр мэтийн Батэрдэнийг ерөнхийлөгчөөр гаргахгүй байх сонирхолтой улсууд зөндөө бий. Мөнх-Очироос авхуулаад. Отгонбаярын дуулиан болоод байгаа мөнгө бол зориудаар зохион байгуулсан л ажил. Санаатай энэ их мөнгийг дансанд оруулж гарган цаад санаа нь МАН-н нэрийг унгах, үүгээр дамжуулан Батэрдэнийн нэр төрд халдах гэсэн зориудын ажил.
Мэргэжлийн жүжигчин
elbegdorj yoronhiilog helsenee hiideg hiisnee yum bolgoj jaddag mash sain chadvdrldg udirdagch yum ta yalah bolnoo
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр өглөө СБД-ийн 16-р хорооны Бэлхийн хоёрын 12 тоотын оршин суугч Ч.Эрдэнэчулуун гуайнд зочилж өглөөний цайгаа уулаа. Ц.Эрдэнэчулууны гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мод тарих зарлигийг дэмжиж хороо, дүүрэгтэй үлгэр жишээд тооцогдох ногоон төгөлтэй болсон юм билээ. Өөрсдийн гараар тордож, арчилсан ногоон төглөө төрийн тэргүүндээ танилцуулах гэж түүнийг өглөөний цайнд урьжээ. Ч.Эрдэнэчулуун гуайн хашаан дахь ногоон төгөлдөө долоон жилийн турш 20 гаруй төрлийн мод, 300 орчим мод, бут, сөөг тарьжээ. Мөн тахиа, галуу, цацагт хяруул зэрэг амьтан тэжээдэг шаггүй ажилсаг, чамбаа айл гэдэг нь харваас илт. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хүний гараар бүтсэн ногоон төгөл Бэлх орчмыг чимж байсан юм. Ц.Эрдэнэчулуун гуай төрийн тэргүүнтэй цайлах зуураа “Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт олон сайхан санал санаачилга, бодлого байгааг онцлох ёстой. Энэ дотроос байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжигч байна гэсэн таны бодлогыг маш их дэмжиж байна. Гэр хорооллын оршин суугч бидэнд цэвэр цэмцгэр, ногоон бүсэд амьдрах боломж байна. Харин төрийн зүгээс эрчим хүчний асуудлыг шийдэх ялангуяа гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчээр хангах асуудал юу юунаас чухал байгаа” гээд дэд бүтцийн асуудлыг төр шийдээд өгөх юм бол монгол хүн бүр бүтээгч байж чадна гэж байсан.

Энэ үеэр Бэлхийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хөршид нь зочилсон сургаар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй холбоотой зарим зүйлийг тодруулж, сонирхсон асуулт бүрийнхээ хариуг авч чадсандаа их л олзуурхаж байлаа. Хөрш эмээ, өвөө нарын хувьд төрийн тэргүүнээс ойрын өдрүүдэд болж буй авлигын хэргээс эхлээд түүний ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлыг ихэд шимтэн асууж, өөрсдийнхөө санаа бодлыг ч чөлөөтэй илэрхийлж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт гэр цэцэрлэг, залуу ээжүүдийг дэмжих бодлого, ахмад настны ажлын байр зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж байдаг асуудлуудын гарцыг олсон олон бодлого багтсан байгаад тэд баяртай байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Улс орны нийтлэг эрх ашиг, нийгэм эдийн засгийн үр дүнтэй бодлого, дэлхий дэх Монголын сайн нэрийн талаар хөршүүд Ерөнхийлөгчтэйгээ ярилцлаа.
Ц.Эрдэнэчулуун гуайн хорооны Бэлхийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд бодитой үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэтгэлийг илүү эрчимжүүлэх, иргэддээ эрхийг нь илүү өгөх, шууд ардчиллыг илүү хөгжүүлэх зэрэг олон ажилд амжилт гарган санасан зорьсон зүйлээ илүү эрчтэйгээр хийхийг хүслээ.


0 Сэтгэгдэл
2013.06.14
2013.06.14
2013.06.14
2013.06.14























