"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
УИХ-ын дарга З.Энхболд дөрвөн суманд ажиллав
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-аар баталсан хууль, тогтоомжуудын талаар сонгогчдод мэдээлж, орон нутгийн цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэрбээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллахдаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ уурхайчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Орон нутгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр иргэд шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуултууд голчлон тавьж байлаа.
Сэлэнгэ, Дархан-Уул аймаг нь газар тариалангийн гол бүс нутагт хамаардаг. Тиймээс газар тариалангийн салбарт УИХ, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа талаар тариаланчид мөн сонирхож байв. Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн нийт хүн амын дөрөвний нэг нь буюу 25 мянга гаруй иргэн амьдардаг аж. Тиймээс тус сумыг хотын статустай болгох хүсэлтийг нутгийн иргэд гаргаж байлаа. Харин тариаланчдын хувьд тарьсан ногооныхоо борлуулалтад төрийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа парламентын тэргүүнд илэрхийлж байв.
УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй бүрэлдэхүүнд багтсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөллүүд иргэдээс тавьсан газар тариалан болон боловсролтой холбоотой асуултуудад хариулт өгч ажиллалаа.
Өнөөдөр УИХ-ын дарга Дархан-Уул аймгийн төвд ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-аар баталсан хууль, тогтоомжуудын талаар сонгогчдод мэдээлж, орон нутгийн цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрбээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллахдаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ уурхайчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

0 Сэтгэгдэл