"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Хятад айлын дэргэд харь гаригийн хөлөг осолдсон гэв
Хятадын нэгэн иргэн харь гаригийн хүний дэргэд байгаагаар зургаа татуулж интернэтэд байрлуулсан нь дуулиан тариад байна. Түүний хэлснээр бол харь гаригийн хөлөг буух гэж байхдаа осолд орж хөөрхий харийн иргэн амь алдсан юмсанж.
Тэгээд Ли овогт харийн хүний цогцосыг авчирч хөргөгчид хэвтүүлээд өөрөө дэргэд нь зогсч байгаад зургаа татуулжээ. Интернетээр тархсан энэ зураг мэргэжилтнүүдийн төдийгүй эгэл хүмүүсийн дунд бөөн маргаан дэгдээгээд байна. Ли өөрөө болохоор Бинжоу Шандун мужийн тэнгэрт хэд хэдэн үл мэдэгдэх нисдэг биет олж харсан. Тэдний нэг нь өндрөө алдан газарт унасан. Хөлгийн эвдэрхийг очиж үзэж байгаад харийн хүний энэ цогцосыг олсон гэж ярьжээ. Тэр бас хөргөгч байсан газраас нь сонин зүйл ялгарч гарсан гэсэн байна. Энэ бүхэн гуравдугаар сард болжээ.
Интернетийн олон хэрэглэгч Лигийн үгэнд итгэхгүй байна. Гэхдээ цагдаагийнхан тэр хөргөгчид байгаа зүйл бол өндөр чанарын хаймраар хийсэн биет байна гэж албан ёсоор тайлбарлаж байна. “Харь гаригийн хүний үлдэгдэл гээд байгаа зүйл нь өндөр чанартай хаймар байна. Тэгэхээр харийн хүн гээд байгаа тэр зүйлийг хаймраар хийж” гэж орон нутгийн цагдаагийн мэдэгдэлд дурдсаныг хэвлэлүүд иш татжээ.

1947 онд харь гаригийн хөлгийг АНУ-д сөнөөж, харийн хүмүүсийн цогцост НАСА-гийн мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийсэн гэж бөөн дуулиан тарьсан нь өнөө хүртэл яригдсаар байдаг юм.

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
гайгүй л хийсэн хүүхэлдэй харагдаж байна...хөлөгийг сэгний талаар үзүүлэх юм байгаа байлгүй
Хятадын нэгэн иргэн харь гаригийн хүний дэргэд байгаагаар зургаа татуулж интернэтэд байрлуулсан нь дуулиан тариад байна. Түүний хэлснээр бол харь гаригийн хөлөг буух гэж байхдаа осолд орж хөөрхий харийн иргэн амь алдсан юмсанж. Тэгээд Ли овогт харийн хүний цогцосыг авчирч хөргөгчид хэвтүүлээд өөрөө дэргэд нь зогсч байгаад зургаа татуулжээ. Интернетээр тархсан энэ зураг мэргэжилтнүүдийн төдийгүй эгэл хүмүүсийн дунд бөөн маргаан дэгдээгээд байна. Ли өөрөө болохоор Бинжоу Шандун мужийн тэнгэрт хэд хэдэн үл мэдэгдэх нисдэг биет олж харсан. Тэдний нэг нь өндрөө алдан газарт унасан. Хөлгийн эвдэрхийг очиж үзэж байгаад харийн хүний энэ цогцосыг олсон гэж ярьжээ. Тэр бас хөргөгч байсан газраас нь сонин зүйл ялгарч гарсан гэсэн байна. Энэ бүхэн гуравдугаар сард болжээ.
Интернетийн олон хэрэглэгч Лигийн үгэнд итгэхгүй байна. Гэхдээ цагдаагийнхан тэр хөргөгчид байгаа зүйл бол өндөр чанарын хаймраар хийсэн биет байна гэж албан ёсоор тайлбарлаж байна. “Харь гаригийн хүний үлдэгдэл гээд байгаа зүйл нь өндөр чанартай хаймар байна. Тэгэхээр харийн хүн гээд байгаа тэр зүйлийг хаймраар хийж” гэж орон нутгийн цагдаагийн мэдэгдэлд дурдсаныг хэвлэлүүд иш татжээ.

1947 онд харь гаригийн хөлгийг АНУ-д сөнөөж, харийн хүмүүсийн цогцост НАСА-гийн мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийсэн гэж бөөн дуулиан тарьсан нь өнөө хүртэл яригдсаар байдаг юм.


0 Сэтгэгдэл
ufo mensch
za daa ene bol unheer unen zuil shuu hariin humuus bol bdgiin gdgt itgeh heregtei shuu.manai mongold bol zunduu bgaa shuu.
2013.08.23
2013.06.13
2013.06.13
























