Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үймээнийг шууд дамжууллаа гэж Туркийн зарим телевизийг торгожээ
Туркийн Стамбул хотын Таксим талбайд болсон эмх замбараагүй үйл явдлыг шууд дамжуулсан гэж тус улсын хэд хэдэн телевизийн сувгийг торгож шийтгэсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэлд хяналт тавьж байх агентлагаас телевизийн Сem TV, EM TV, Halk TV, Ulusal TV сувгуудыг торгожээ.
Торгох болсон шалтгаанаа “Хүүхэд залуучуудын хүмүүжил, оюун санаанд муу нөлөө үзүүлэх дүрсүүдийг харуулсан” гэж тайлбарласан байна. Энэ үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн сөрөг хүчний Halk TV-ийн нэр хүнд үзэгчдийн дунд эрс дээшилсэн гэж ажиглагчид үзэж байна.
Гези паркийн газрыг хамгаалсан цуглаанаас эхлэлтэй эмх замбараагүй байдал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Үймээний улмаас дөрвөн хүн нас барсан бол таван мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан