"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“Би шоронд сууя”
Social network-т хаяггүй улстөрчийн ирээдүй бүрхэг хэмээн сүүлийн үед ярих болсон. Энэ үг үнэн гэдгийг баталж буй мэт манай улстөрчид идэж буй хоолноосоо авахуулаад өдөр тутмынхаа үйл явдлыг твиттер, фейсбүкээр тайлагнадаг болоод удаж буй. Энэ нь улстөрчид өөрсдийгөө иргэдэд сурталчилж, олонд таниулахаас гадна үзэл бодлоо ямар нэг цензyргүйгээр илэрхийлэх боломжийг олгодог.
Зарим тохиолдолд тодорхой сэдвийн хүрээнд “Би багадаа” гэх мэтээр нөхөрсөг яриа өрнүүлдэг байсан бол сүүлийн үед энэ яриа шорон гяндан гэх мэт монголчуудын хэлэхээс ч цээрэлдэг үгсээр солигдох болжээ.
МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар саяхан “Би МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар байна. Би хууль зөрчсөн бол ял үүрэхэд бэлэн. Шаардлагатай бол биднийг шоронд хийг” гэх зэргээр төрийн тэргүүн рүү давшилсан үг чулуудсан байх юм. Мөн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр “чаддын бол надаар оролдооч!.. Элбэгээ би бэлэн байна. Би чиний шоронд очиё... гэх мэтээр жиргэсэн нь сүүлийн үед өөрийнх тараар хэвлэлээр бичигдэж буй таагүй мэдээлэлд бухимдсан нь илт харагдаж байгаа юм. Энэ мэтээр social network сүлжээг ашиглан “шорон” гэх үгсээр чимэг хийн улс төр хийх явдал МАН-ын гишүүдийн дунд мода болон дэлгэрээд байна.

0 Сэтгэгдэл
irgen
ene ardiin namiinhan yamar huuhen shig shalchignuur erchuudeer duuren yum be,,uneheer haramsaj baina,oi gutmaar yum
2013.06.12