"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Грек улс төрийнхөө радио, телевизийг хаалаа
Төрийн мэдлийн радио телевизийн ERT компанийн үйл ажиллагааг зогсоосноо Грекийн Засгийн газар мэдэгдсэн байна. Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Симос Кедикоглу лхагва гарагаас эхлэн зогсоож байна гэжээ. ERT-ийн удирдлага, 2500 ажилтан уран бүтээлчдийн хувьд энэ шийдвэр огт санаанд оромгүй үйл явдал болоо гэж мэдэгдээд Үйлдвэрчний эвлэл учрыг нь олохыг оролдож байна.
Энэ нь Засгийн газраас төсвийн зарлагыг бууруулах талаар авч байгаа арга хэмжээний нэг бололтой. “Төсвийг үр ашиггүй зардаг, тооцоогүй зардлын нэг жишээ нь ERT байсан. Одоо үүнийг эцэс болгож байна” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
ERT-ийн инженер Яннис “Манай сувгийг хаах шийдвэрээ Засгийн газар шөнө дунд гаргасан. Ингээд шөнө дундаас эхлээд би ажилгүй хүн боллоо. Үнэхээр хүнд тусч байна” гэсэн байна.
Грекийн засгийн газар эдийн засгийн хямралаас гарахын тулд энэ он дуустал төрийн 15 мянган албан хаагчийг цомхотгоно гэж байгаа юм. Энэ нь Европын холбоо, ОУВС-гийн 8,8 тэрбум еврогийн тусламж авах нэг нөхцөл юм.
Төрийн мэдлийн радио телевизийн ERT компанийн үйл ажиллагааг зогсоосноо Грекийн Засгийн газар мэдэгдсэн байна. Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Симос Кедикоглу лхагва гарагаас эхлэн зогсоож байна гэжээ. ERT-ийн удирдлага, 2500 ажилтан уран бүтээлчдийн хувьд энэ шийдвэр огт санаанд оромгүй үйл явдал болоо гэж мэдэгдээд Үйлдвэрчний эвлэл учрыг нь олохыг оролдож байна. Энэ нь Засгийн газраас төсвийн зарлагыг бууруулах талаар авч байгаа арга хэмжээний нэг бололтой. “Төсвийг үр ашиггүй зардаг, тооцоогүй зардлын нэг жишээ нь ERT байсан. Одоо үүнийг эцэс болгож байна” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
ERT-ийн инженер Яннис “Манай сувгийг хаах шийдвэрээ Засгийн газар шөнө дунд гаргасан. Ингээд шөнө дундаас эхлээд би ажилгүй хүн боллоо. Үнэхээр хүнд тусч байна” гэсэн байна.
Грекийн засгийн газар эдийн засгийн хямралаас гарахын тулд энэ он дуустал төрийн 15 мянган албан хаагчийг цомхотгоно гэж байгаа юм. Энэ нь Европын холбоо, ОУВС-гийн 8,8 тэрбум еврогийн тусламж авах нэг нөхцөл юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























