"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
ГАДААДЫН 32 ОРНЫ АЖИГЛАГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАНА
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өчигдрийн байдлаар Австрали, Англи, Дани, Итали, Герман, Канад, Франц зэрэг гадаадын 32 орны 300 гаруй ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах эрхийн үнэмлэхээ авчээ. Тэд аймаг, дүүргийн сонгуулийн хороодын ажилтай танилцах, саналын хуудасны хэвлэлт, санал хураах автоматжуулсан системийн программчлал зэрэг ажлын явцыг ажиглаж байгаа гэнэ. Түүнчлэн гадаадын улс орнуудын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан нарийн ажиглаж, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өчигдрийн байдлаар Австрали, Англи, Дани, Итали, Герман, Канад, Франц зэрэг гадаадын 32 орны 300 гаруй ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах эрхийн үнэмлэхээ авчээ. Тэд аймаг, дүүргийн сонгуулийн хороодын ажилтай танилцах, саналын хуудасны хэвлэлт, санал хураах автоматжуулсан системийн программчлал зэрэг ажлын явцыг ажиглаж байгаа гэнэ. Түүнчлэн гадаадын улс орнуудын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан нарийн ажиглаж, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна. Б.Цэцэг
0 Сэтгэгдэл























