"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хөөрхий дөө, Ё.Отгонбаяр... хоёр сэтгэл харшилдаад...
Хөөрхийдөө, Отгонбаяр эхнэр нь шоронд ороод ямар сайн байхав, гэхдээ ямар бидхийсэн биш..өөрөө хийсэн юм чинь дээ.....
Сүүлийн хэдэн хоног чинь юу болж орхив доо. Энд ч мөнгө угаасан, тэнд ч улсын хэдэн тэрбум төгрөг идсэн гээд...
Өнгөрсөн он жилүүд, ухаандаа МАН төрийн эрх барьж байсан хугацаанд үнэндээ энэ Монгол Улсад хууль ёс, дэг журам гэж байхгүй байсан нь үнэн л дээ. Улсын хөрөнгө мөнгийг хэн дуртай албан тушаалтан нь иддэг, түүнийг нь хууль шүүхийн байгууллагад хэлээд ч нэмэргүй, нэг намын нөхөд нь хамгаалаад үлддэг байсан цаг үе.
УИХ-ын хоёр гишүүнийг гэмт хэрэг үйлдсэнийг нь шалгаад нягтлаад баримтаар нотлоод УИХ-ын Халдашгүй байдлын хороонд оруулаад, Байнгын хорооны хуралд оруулахад “ангийн нөхөд” нь хамгаалаад авч үлдэж байсныг харж байсан хүн нь би юм. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг тэр хуралдаанаас гараад сэтгүүлчдэд “Одоо яана гэхэв. Надад бол нотлох баримт хангалттай байсан л юм даа. Их хурал ингэж шийдэж байгаа бол юу гэхэв” гэж хэлээд санаа алдаж байсныг санаж л байна.
Гэтэл өнөөдөр юу болж байна. Хууль шүүх шударгаар ажиллаад ирэхээр ямар юм болж байна вэ. Луйварчид ар араасаа Ц.Нямдоржийн барьж байгуулсан тансаг хорих анги руу явж байна.
Эндээс л иргэн хүний дотор хоёр сэтгэл харшилдаад байна.
Мэдээж улсын хөрөнгийг, төрийн мөнгийг, та бидний амьдралд нэмэр болох зүйлийг идсэн уусан хүмүүсийг барьж хорих нь зөв л дөө. Үндсэндээ 20 жил хууль ёсгүй, нэг намын даргын нүд хөмсгөөр бүхнийг шийдэж байсан цаг үед даргадаа зулгуйдах гэсэн хэдэн арван, зуун албан тушаалтнуудын идэж ашигласан, дээд дарга нартаа зулгуйдаж өгсөн хөрөнгийн үнэн мөнийг олж байгаа нь юутай сайн хэрэг вэ. Хэдийгээр энэ мөнгөнөөс хэд гурван төгрөг ард иргэдэд, надад очихгүй ч хууль бус үйлдлийг илрүүлдэг, буруутай хүнийг нь шийтгэдэг төр, засаг бий болж байгаад баярлахаас яахав.
Нөгөө талд нь иргэн хүн байна аа. Зүгээр л нэг иргэн хүний хувьд гэдсээ даахгүйгээр улсын мөнгө идчихээд, өнөөдөр тархиа шааж суугаа, луйврынхаа мөнгийг эхнэрийнхээ нэр дээр эргэлдүүлээд өнөөдөр хөөрхий тэр нэг бүсгүй цагдан хорин төвд оччихоор хулгайч ч гэсэн аваад суусан нөхөрт нь хэцүү л байгаа л даа, өрөвдөж байна. Ямар л олигтой байх вэ дээ. Анх аваад суухдаа ямар л “Би тэгэж байгаад улсын мөнгө луйвардана шүү, тэгэхдээ чинийхээ нэр дээр данс нээнэ. Илэрвэл чи л шоронд сууна шүү” гэж хэлээ биз гэнэ. Одоо болохоор луйвраа хийчихээд, өөрөө төрийн хамгаалалтад орчихоод, эхнэрээ шоронд хийчихээд гэртээ худлаа уйлаад суудаг. Уйлж суугаа эр хүнийг өрөвдөж байна аа. Гэхдээ улсын хөрөнгийг зүгээр л гурилтай хоол шиг идэж байхдаа энэ бүхнийг бодохгүй яагаа юм бол гэж бас гайхаж сууна.
Тэр Н.Хүрэлбаатар ч гэсэн дээ, гэдсээ мэдэхгүй улсын хөрөнгө идчихээд бас гадаад руу зугтаад л.... Үгүй ер нь ямар сайн байх вэ дээ. Нээрээ л гадаадын, тэгээд зүүн өмнөд Азийн хатуухан цагдаа нарт гавлуулаад, чирэгдээд ирэхээс айгаад л өөрөө ирж байгаа шүү дээ, зайлуул. Ямар л олиг байв гэж. Одоо үнэнээ хэлдэг л байх даа.
Тэр Д.Амарсайхан ч гэсэндээ. Хөөрхий монголын машинтай ард иргэдэд мөн ч их нүгэл үйлдсэн дээ. Гадаадаас шатахуун оруулж ирдэг хэдэн компанитай нийлэн бензиний үнийг байнга бага багаар нэмж үүнээсээ ашиг хүртдэг байсныг нь машинтай бүх хүн, юмны учир мэдэх хүн бүр мэддэг байсаан. Гэтэл дээр нь оросоос авдаг шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр авч байсныг саяхан шинэ Засгийн газар нотлоодохлоо. Ийм гэрээ хэлцэл хийж биднийг хурч байсныхаа төлөө “Роснефть” компаниас энэ луйварчин ямар ашиг хүртэж байсныг хэн мэдлээ. Дээр нь бас “Петро чайна, Дачин тамсаг” компаний бүтээгдхүүн хуваах гэрээний мөнгөнөөс 40 гаруй сая ам.долларыг огт өөр данс руу шилжүүлснийг хуулийн байгууллага илрүүлж. Нэг хүний гэдсэнд багтдаг л юм байх даа.
Улсын хөрөнгийг идэж, тэр мөнгөөр туйлж байхдаа ч сайхан л байсан байх. Долоон буудалд хөөрхий эмгэн хоногийн хоолгүй, хар цай уугаад гол нь харлан унтахаар зүдэрч байхад энэ хүмүүс та бидний мөнгө хөрөнгөөр эргэж гулгитлаа цадаад хэвтэж байсан байх даа.
Гэтэл өнөөдөр магадгүй бага насны хүүхдүүдээ орхиод шоронд орох гэж, шоронд орсон эхнэрийнхээ хойноос уйлаад, хэлэх үгээ олж ядаж, орой бүр арх амсан сууж байгааг нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Гэхдээ хамгийн гол нь өөрсдөө өөрсдийгөө өрөвдөж, өнөөх чанга дуугаар хэлээд байсан тангаргаа бодож улс орноо хайрлахгүй яасан юм бол доо гэж бодогдох юм даа.
Ё.Отгонбаяр түшээ, Н.Хүрэлбаатар сайд, Д.Амарсайхан гуай... араас нь хэн хэн байгаа бол...
Луйварчных нь хувьд цаазын дээд хэмжээ өгмөөр, хүнийх нь хувьд өрөвдмөөр ч юм шиг... Гэхдээ монголын сая сая иргэний идэх хоолыг ганцаараа идсэн хүнийг өрөвдөөд ч яахав дээ. Хууль байгаа юм чинь.
Ene ch yostoi unen dee. Huuli baigaa yum chini urevdeed yahav dee. Buudaj orhi.....
zuun huvi sanal neg bna.
Хөөрхийдөө, Отгонбаяр эхнэр нь шоронд ороод ямар сайн байхав, гэхдээ ямар бидхийсэн биш..өөрөө хийсэн юм чинь дээ.....Сүүлийн хэдэн хоног чинь юу болж орхив доо. Энд ч мөнгө угаасан, тэнд ч улсын хэдэн тэрбум төгрөг идсэн гээд...

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
2013.06.17
2013.06.12