"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Ам алдсан хүүг цаазалжээ
Америк, Их Британи тэргүүтэй өрнөдийн орнуудын ихэд дэмжээд байгаа Сирийн босогчид тун ч таагүй үйлдэл хийж дэлхий нийтийн хэмжээнд рейтингээ навс унагалаа. Таагүй мэдээллийг босогчдыг дэмждэг “Сирид хүний эрхийг мөрдөж байгааг ажиглах бүлэг” нэртэй байгууллага ил болгожээ. Энэ байгууллагын идэвхтнүүдийн тараасан мэдээнээс үзвэл “Жебхат ан-нусра” бүлэглэлийн гишүүд ам алдаж буруу үг хэлсэн гэсэн гэмтэй 15 настай залууг цаазаар авсан байна. Босогчдын эзэлсэн Алеппо хотноо кофе зарж гол зогоодог Мухаммед Катаа гэгч залуу найзтайгаа маргах үедээ хэл халтираад “Зөнч Мухаммед дэлхий дээр ахиж бууж ирсэн ч гэлээ би шашин шүтэхгүй” гээд хэлчихсэн юм байх. Энэ талаархи хов сонссон босогчид хөөрхий залууг үг дуугүй очиж буудан хороосон байна. Гэтэл энэ залуу Башар Асадыг эсэргүүцсэн жагсаалд удаа дараалан оролцдог, босогчдыг ямагт дэмждэг хүн байсан аж.
Сирийн босогчид ардчилал хүний эрх, үг ба үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байхын төлөө Башар Асадын эсрэг тэмцэж байгаа мэтээр харуулахыг чармайж байгаа өрнөдийн эрх баригчдын хувьд энэ тун ч таагүй мэдээлэл юм. Учир нь, лалын шашныг үүсгэн байгуулагч зөнч Мухаммедийг муулсан гэх ямар ч баталгаагүй цуу ярианы төлөө хүнийг ямар ч шүүхгүйгээр шууд алж байгаа хүмүүсийг ардчиллын төлөө тэмцэж байгаа гэж олон нийтэд харуулах гэх утгагүй юм. Цаашлаад Сирийн босогчдыг зэвсэг, мөнгөөр дэмжихийг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэхэд хүргэлээ.

0 Сэтгэгдэл