"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Францыг шуугиулсан хурим
“Парисын дарь эхийн сүм”-д гардаг шиг эвгүй царай зүстэй, ганцаараа өтөлсөн нэгэн хижээл эртэй Парист үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгчөөр ажилладаг залуу бүсгүй гэрлэсэн явдал хэдэн жилийн өмнө Францыг шуугиулж байлаа. Марсел Амфукс гэж насныхаа төгсгөлд хуримаа хийсэн тэр эрэгтэй амьдралаа уулын мухарт, гэрэл цахилгаан ч үгүй газарт өнгөрүүлсэн нэгэн бөгөөд түүнд байгаа цорын ганц зүйл нь эртнээс өвлөгдөн ирсэн бэлчээр газар л байжээ. Энэ л газартаа гоонь амьдралаар насыг барсан тэрээр гэнэт л хотоос ирсэн залуухан бүсгүйтэй суух болсон нь ойр хавийнхныг нь гайхашруулж, түүний суусан Сандрини Девиллардыг газарт нь шунасан гэж шуугилдаж байв. Гэвч газрын эзэн энэ бүхнийг үл тоон хуримаа хийжээ. Гэтэл хуримаас хойш хэдэн сар ч бололгүй тэрээр машины осолд орж нас барсан байна. Машиныг эхнэрийнх нь найз жолоодож явсан гэдэг.

Энэ явдал олон нийтийн хардлагыг бүр лавшруулж, тэр хүүхэн зөвхөн газрыг нь өөрийнхөө нэр дээр авах гэж хуримаа хийж, бүр энэ золгүй явдлыг зохион байгуулжээ гэж бодоход хүргэсэн юм.
Олны таамагласнаар, магадгүй бүсгүйн хүсэн хүлээж байснаар Марсел гэрээслэлдээ эзэмшил газраа эхнэртээ өвлүүлэхээр үлдээсэн болов уу гэж хүн бүр бодож байсан ч саяхан гэрээслэлийг олон нийтэд ил болгоход тэрээр залуу гэргийдээ юу ч үлдээгээгүй нь тодорхой болжээ. Харин үүний оронд газрыг нь түрээслэн амьдарч байсан хүмүүст гэрээслэн үлдээсэн байж. Тиймээс хоосон хоцорсон бэлэвсэн эхнэр одоо шүүхэд хандаж, газраас нь хувь эзэмших хүсэлтээ илэрхийлэх байх хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Учир нь, анхнаасаа түүний сонирхол зөвхөн энэ газар л байсан гэж нутгийн иргэд ярьж байна. Тэрээр анх энэ газрыг худалдан авах санал тавихаар Марселтай уулзаж танилцсан ч тэрээр татгалзсан байна. Харин үүнээс төдий л удалгүй бүсгүй газрын эзний толгойг эргүүлж дөнгөсөн бөгөөд түүнтэй хуримаа хүртэл хийсэн боловч газрыг бас л авч чадсангүй. Одоо түүнд хуулийн дагуу заргалдах л үлдлээ гэж хэвлэлүүд шуугьж байна.

0 Сэтгэгдэл
usku
ene huuhnuudiin shunliig yah we? Tegeed hunii amiig sanaataigaar honooson geed horij boldoggui yum baihdaa.
2013.06.11