"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Улсын Их Хурлын дарга З.Энхболд жанжны талбайд хүндэт зочноо угтав
Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр
хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг
ноён Эеро Хейнэлуомаг Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатарын
талбайд /2013.06.10/ угтан мэндчилэв.

Улсын Их Хурлын дарга хүндэт зочноо угтан мэндчилсний дараа зочны хамт Чингис хааны хөшөөнд ёслон хүндэтгэл үзүүлээд Төрийн ордны Баганат танхимд морилов. Монгол Улсад айлчлан ирсэн өндөр дээд хэмжээний зочид Баганат танхимд саатаж, Хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээдэг уламжлалын дагуу эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурав.

Энэхүү ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл