Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн настай хүү аавыгаа бууджээ

АНУ-ын Аризона мужийн Прескот Уоллид дөрвөн настай хүү аав руугаа санамсаргүй буудаж, амь насанд нь хүрсэн эмгэнэлт явдал гарчээ. Аав хүү хоёр айлд зочилж ирээд удаагүй байхдаа хүү гэрийн эзний жижиг гар бууг  сонирхон үзжээ. Хүүд анхааруулж амжаагүй байтал гохон дээр нь дарж, сум аавынх нь цээжин тус газар оносон байна. Хүүгийн эцгийг эмнэлэгт хүргэх үед нас баржээ.   
Үүн шиг санамсаргүйгээр хүүхдүүд гар буугаар тоглож байгаад бусдын аминд хүрэх явдал АНУ-д сүүлийн хэдэн сарын дотор цөөнгүй гараад байна. Өнгөрсөн сард гэхэд Кентаки мужид таван настай хүү крикетт буугаар тоглож байгаад хоёр настай дүү охин руугаа санамсаргүйгээр гал нээж, аминд нь хүрсэн эмгэнэлтэй явдал тохиолдсон юм.
Хүүд таван насных нь төрсөн өдрөөр хүүхдэд зориулсан 22 калибрийн жинхэнэ буу авч өгсөн бөгөөд Кентаки, Аризона зэрэг эдгээр мужид хүүхдийг бага байхаас нь буутай харьцаж сургадаг байна. Гэвч тоглоом нь шоглоом болсон ийм золгүй, харамсалтай гарсаар байна. Зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд бага насны хүүхэд буугаар тоглож байгаад хүний аминд хүрсэн хоёр ч тохиолдол гарсан юм. Теннесий мужид дөрвөн настай хүү 48 настай эмэгтэйн аминд хүрсэн бол Нью-Жерсид  мөн  л дөрвөн настай хүү хамт тоглож байсан зургаан настай хүүхдийг санамсаргүйгээр хөнөөсөн хэрэг гарчээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
tsenegtei ***** huuhded bariulj l baidag yamar teneg uls ve
Хамгийн их уншсан