Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Кремлийн гэр бүлийн түүх
Бага даргын охин Надежда Крупская гимназыг алтан медальтай төгсч, Петербургийн эмэгтэйчүүдийн дээд курст элссэн. Энэ үеэсээ л марксист дугуйланд явж суртал нэвтрүүлгийн ажлаа эхэлж. Ленинтэй тэрээр Шушенскт цөллөгт байхдаа гэрлэсэн. Тэр Лениний намын нөхөр, хамтран зүтгэгч байснаас биш гэрийн ажлын тухайд А-ч үгүй байж. Улаан хувьсгалч Инессой Арманда гэгчээс болоод их удирдагчийн гэр бүл арай л салчихаагүй. Ленин насан эцэсэлтлээ Крупскаятай хамт амьдарч Арманд холдохоос аргагүй болсон. Ленинийг нас барсны дараа Крупская намын ажлаа үргэлжлүүлсэн. Тэд хүүхэдгүй.
Сталин хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр нь оёдолчин Екатерина Сванизе, Гүржийн тайжийн охин. Тэр хоёр 1906 онд Тбилисийн сүмд нууцаар гэрлэсэн. Харин Екатерина удалгүй сүрьегээр нас барж, зургаан настай Яков хүү нь үлдсэн. Түүний шарил дээр Сталин “Зүрхэнд бул хар чулуу үлдлээ” гэж бичүүлсэн байдаг.
Сталин хоёр дахь удаагаа 1918 онд хувьсгалчийн охин Надежда Аллилуеватай гэрлэсэн. Тэрээр Сталинд Василий, Светлана хэмээх хүү охин хоёрыг нь төрүүлж өгсөн. Аллилуева Сталины улс төрийн эсрэг үзэлтэй байгаагүй ч хоёр удаа түүнээс салахыг оролдож байгаад эцэст нь гар буугаар толгойдоо буудаж амиа хорлосон. Оршуулахад нь Сталин очоогүй гэдэг.
Сталины дараагаар Сайд нарын Зөвлөлийг тэргүүлж байсан. Тэрээр Валерии Голубцоватай Туркместаны ухуулах галт тэргэнд танилцаж 1920 оноос гэр бүл болсон. Гэхдээ тэд гэр бүлээ албан ёсоор хэзээ ч бүртгүүлж байгаагүй Валерия гэхэд л насан эцэслэтлээ охин овгоороо явсан байдаг.
1943 онд шинжлэх ухаанд ямар нэгэн гавьяагүй Валерия Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн ректор болсон ч 1952 онд Маленковыг бүх албан тушаалаасаа буухад хамт цөллөгт явсан. Хожим нь Москвад буцаж ирээд ердөө гурван сарын зайтай, бараг нэгэн зэрэг нас барсан.
Аугаа их эрдэнэ шишчин Хрущев хоёр удаа гэрлэсэн. Албан бусаар бол гурван удаа ч гэдэг. Анхны эхнэр Ефросинья Писареватай 1914 оноос 19 жил ханилж. Эхнэр нь өвчний улмаас нас барж Хрущев хоёр хүүхэдтэй үлдсэн. Хоёр дахь удаагаа Украины тариачин гаралтай Нина Кухарчуктай гэрлээд албан тушаалаасаа буусны дараа 1965 онд салсан. Тэр хоёр 47 жил хамт амьдарч гурван хүүхдийн эцэг эх болсон. Нина нөхрөөсөө хойш 17 жил болоод нас барсан.
Брежневийн гэргий нь уурын тэрэгний машинч Виктория Денисова. Зарим эх сурвалжаар бол түүний албан ёсны нэр нь Виктория Пинхусовна Гольдберг. Тэд 1925 онд Курскт нийтийн байрны бүжгэн дээр танилцсан гэдэг. Виктория насан туршдаа шахам гэрийн эзэгтэй л байсан. Олон нийтийн арга хэмжээн дээр тэр их л биеэ барьж байдаг болохоор түүний зураг хэзээ ч хэвлэлд гарч байгаагүй. Брежнев харин их халамжтай, гэр бүлийн алив асуудлыг түүнгүйгээр хэзээ ч шийддэггүй байсан гэдэг. Брежневийн дараагаар Виктория их л хүнд амьдарч барьц алдан бүр сохорсон гэдэг.
Юрий Андропов хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр Нина Енгаличевагаас бүр дайны өмнө салсан. Тэд хоёр хүүхэдтэй байсан байна. Хоёр дахь удаагаа бага ангийн багш Татьяана Лебедеватай гэрлэсэн байна. Дайны дараа нөхөр нь Унгарт Элчин сайд байхад Будапештэд багшилж, байлаа. Дараа нь хүнд өвчилж, сэтгэцийн эмгэгтэй болсон ч гэдэг. Зарим түүхчдийн хэлдгээр Татьяана эмнэлэгт л хамаг цагаа өнгөрөөдөг, тайвшруулах эм, хар тамхи өгдөг байсан гэнэ. Нөхрөөсөө хойш найман жил амьдарсан.

Андроповын нэгэн адил хоёр удаа гэрлэсэн. Анх 1944 онд Фаина Васильевнатай гэрлэсэн ч нэг их удаагүй, гэхдээ Альбер гэдэг хүүтэй байсан. Хоёр дахь эхнэр нь Анна Любимова.Тэдний дундаас гурван хүүхэд төрсөн. Нөхрөөсөө хойш 20 гаруй жил амьдарсан. Нөхрийг нь ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар батлагдсаны дараа тэрээр орных нь дэргэд улаан харилцуур тавьж ерөнхий нарийн бичгийн даргыг сэрээж байх хэрэгтэй гэж шаардаж байсан гэдэг.
Михаил Горбачевын гэргий Раиса Максимовна Титаренко. Алтайн хязгаарт төрж, 1950 онд Москвагийн их сургуульд элсэн 1953 онд Горбачевтай нийтийн байранд хуримлаж байсан. Раиса зөвлөлтинй удирдагчдын гэргий нарын хаалттай байдлыг эвдэж нөхрөө дагалдан гадаад дотоодод явж, нэрд гарсан. Тэрээр ингэснээрээ ч 1987 онд Британийн "Woman’s Own" сэтгүүлийн оны эмэгтэйгээр шалгарч, 1991 онд “Оны хатагтай” шагналын эзэн болж байлаа. Гадаадад түүнийг “Энх тайвны элч” гэж нэрлэж байсан. Горбачевыг 1991 онд ЗХУ-ын Ерөнхийлгөчөөс буусны дараа “Горбачев сан”-гийн ажилд нь тусалж байсан. 1999 онд нас барсан.
Медведев ирээдүйн эхнэртэйгээ нэг дунд сургуулийн зэргэлдээ ангид сурч байж. Долдугаар ангид байхаасаа л уулзаж 1993 онд гэрлэжээ. Светлана Ленинградын санхүү эдийн засгийн дээд сургуулийн статистикийн салбарыг төгссөн. 2007 оны дөрөвдүгээр сараас “Оросын залуу үеийн сэтгэлзүйн соёл боловсрол” төрийн бус байгууллага тэргүүлж байгаа. 1995 онд хүү Илья нь мэндэлсэн.
“Орос оронд тэргүүн хатагтай, ерөнхийлөгчийн гэргий бол заавал нэг их идэвхтэй хүн байх албагүй. Манай оронд үйлчилж байсан, үйлчилж байгаа тийм уламжлалыг мартаж болохгүй” гэж Медведев өөрийнхөө хувийн сайт дээр нэгэнтээ бичсэн байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэр бүлээ цуцлуулахаа албан ёсоор зарласан нь хамгийн сүүлийн том дуулиан болж байна. Оросын төрийн тэргүүнүүдээс ийнхүү гэргийгээсээ албан ёсоор салж байсан түүх үгүй хэмээн хэвлэлүүд бичиж эхэллээ. Нээрээ л Орос, Зөвлөлтийн удирдагчдын гэр бүлийн түүх ямар байсан бэ. Тэдний нэлээд хэсэг нь нэг биш удаа гэрлэж байсан байдаг.
Владимир Ильич Ленин

Иосип Сталин

Сталин хоёр дахь удаагаа 1918 онд хувьсгалчийн охин Надежда Аллилуеватай гэрлэсэн. Тэрээр Сталинд Василий, Светлана хэмээх хүү охин хоёрыг нь төрүүлж өгсөн. Аллилуева Сталины улс төрийн эсрэг үзэлтэй байгаагүй ч хоёр удаа түүнээс салахыг оролдож байгаад эцэст нь гар буугаар толгойдоо буудаж амиа хорлосон. Оршуулахад нь Сталин очоогүй гэдэг.
Георгий Маленков

1943 онд шинжлэх ухаанд ямар нэгэн гавьяагүй Валерия Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн ректор болсон ч 1952 онд Маленковыг бүх албан тушаалаасаа буухад хамт цөллөгт явсан. Хожим нь Москвад буцаж ирээд ердөө гурван сарын зайтай, бараг нэгэн зэрэг нас барсан.
Никита Хрущев

Леонид Брежнев

Юрий Андропов

Константин Черненко

Андроповын нэгэн адил хоёр удаа гэрлэсэн. Анх 1944 онд Фаина Васильевнатай гэрлэсэн ч нэг их удаагүй, гэхдээ Альбер гэдэг хүүтэй байсан. Хоёр дахь эхнэр нь Анна Любимова.Тэдний дундаас гурван хүүхэд төрсөн. Нөхрөөсөө хойш 20 гаруй жил амьдарсан. Нөхрийг нь ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар батлагдсаны дараа тэрээр орных нь дэргэд улаан харилцуур тавьж ерөнхий нарийн бичгийн даргыг сэрээж байх хэрэгтэй гэж шаардаж байсан гэдэг.
Михаил Горбачев

Борис Ельцин
Түүний гэргий Анастасии Гирина 25 жилийн турш энэ овогтойгоо байсан гэдэг. Борис Ельцинтэй Сведловскийн Уралын политехникийн их сургуулийн оюутан байхдаа танилцсан байна. Наина Ельцина залуудаа Юрий Гагаринтай хэдэн сарын турш уулзсан гэж ярьдаг. Гэтэл Ельцин барилгын ажил эрхэлж байхад Наина "Водоканалпроект" байгууллагад инженерээр ажиллаж байж. Тэгээд л ирээдүйн ерөнхийлөгчтэй суучих нь тэр. Тэднийх хоёр охинтой байлаа. Ельцинийг 2007 онд нас барахад Наина авсан дотор нь нулимстай алчуураа хийж байсан гэдэг. Дмитрий Медведев

“Орос оронд тэргүүн хатагтай, ерөнхийлөгчийн гэргий бол заавал нэг их идэвхтэй хүн байх албагүй. Манай оронд үйлчилж байсан, үйлчилж байгаа тийм уламжлалыг мартаж болохгүй” гэж Медведев өөрийнхөө хувийн сайт дээр нэгэнтээ бичсэн байдаг.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
zoloo
hamgin saihan emegtei bol Gorbacheviin ehner
2013.06.10