Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадад 50 том усан цахилгаан станц барьж байна

Хятад өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Эрчим хүчнийх нь 70 гаруй хувиа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас авдаг. Иймд ойрын үед манай урд хөршийн эрх баригчид цахилгаан үйлдвэрлэлийг одоо байгаагаас ахин 50 хувиар нэмэгдүүлэхтэй зэрэгцэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоог багасгаж, шатдаг хийгээр ажилладаг станцуудыг нэмэхээр аж. Үүнтэй зэрэгцэн усан цахилгаан станцуудыг асар олноор барьж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хятадад 50 том усан цахилгаан станц баригдаж байна. Тухайлбал, энэ сард Юньань мужийн Силоду гол дээрх цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад өгөх бөгөөд энэ станц нь бүрэн чадлаараа ажиллаж эхлэх үед дэлхийд гуравдугаарт орно.

Усан цахилгаан станц олноор байгуулах нь байгаль орчинд онцгой хортой гэгддэг дулааны цахилгаан станцуудын тоог цөөлөх, эрчим хүчний дутагдлыг арилгах гэсэн олон давуу талтай. Гэхдээ эдгээр барьж байгаа 50 цахилгаан станцын экологид үзүүлэх хор нөлөө нь хамаагүй давж гарсан гэж үздэг мэргэжилтний тоо сүүлийн үед ихээхэн нэмэгдээд байгаа ажээ. Тухайлбал, дэлхийд хамгийн томд ордог “Гурван хавцал” цахилгаан станц ашиглалтад орсноор мянга гаруй гол горхи ширгэж, Хөх мөрний дагууд сүүлийн жилүүдэд олон тооны үер, хөрсний гулгалт гарах болсон гэж мэргэжилтнүүд нотолж буй юм.

Барьж байгаа дээр нэмээд энэ жил Сычуань мужид Шуанзангоуийн УЦС барихыг Хятадын байгаль орчны яам зөвшөөрсөн. Энэ цахилгаан станцын ус хаших далангийн өндөр нь 314 метр буюу дэлхийн  хамгийн өндөр далан байх юм. Үүний дээр Мьянмар, Тайланд улсаар дамжин урсдаг Салуин гол дээр таван усан цахилгаан станц барихаар болсон гэж мэдэгдсэн. Үүнийг байгаль хамгаалагч нар, экологич эрдэмтэд мөн л ихэд шүүмжилсэн. Учир, шаталсан таван цахилгаан станц нь Гималайн нурууны ургамал ба амьтны аймагт нөхөж баршгүй хохирол учруулна гэж тэд үзсэн байна.  Өөрөөр хэлбэл, голын ус урсдаг хоёр улсын экологи ч ихээхэн хохирол амсана гэсэн үг. Мөн  Төвдөд Брахмапутра гол дээр гурван цахилгаан станц барихаар мэдэгдсэн. Энэ гол нь Бангладеш, Энэтхэгээр дамжин урсдаг болохоор станц баригдвал мөн л энэ хоёр орны экологи, эдийн засагт багагүй өөрчлөлт оруулж магадгүй юм. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдсэн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан