АНУ-ын Калифорни мужийн Санта-Моника хотод коллежийн дэргэд үл таних эрэгтэй хагас автомат буугаар гал нэээж долоон хүнийг аминд хүрсэн байна. Эхлээд тэр этгээд хоёр хүнийг гэрт нь буудаад гал тавьсан бол дараа нь гудамжинд гарч дэргэдүүрээ өнгөрч явсан машинууд руу замбараагүй галлаж эхэлжээ. Ингэснээр хоёр хүн үхлийн шарх авч бас хоёр явган хүн суманд өртжээ. Гурван ч хүн шархадсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
AR-15 маркийн хагас автомат буугаар зэвсэглэсэн, хар хувцастай,сум үл нэвтрэх хантааз өмссөн 25-30 орчим насны тэр этгээдийг цагдаа нар бүслэхэд өөдөөс нь буудаж байгаад алагдсан байна.
Цагдаагийнхны мэдээлж байгаагаар бол амь үрэгдсэн хүмүүсийн дотор гэмт хэрэгтний аав, ах хоёр байсан гэжээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хамтарсан байж болох хоёр дахь сэжигтнийг цагдаа нар баривчилжээ.
Эмгэнэлт явдал болсон энэ коллеж нь баасан гарагт ерөнхийлөгч Барак Обамагийн оролцсон буян арга хэмжээ болсон газраас таван км-ийн зайд байдаг юм байна.