"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Үндэсний Их баяр наадмын төсвийг баталлаа
Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталлаа. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.
Наадмын нийт зардлын 18,2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулна.
Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болно. Наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталлаа. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.Наадмын нийт зардлын 18,2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулна.
Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болно. Наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
0 Сэтгэгдэл























