"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Элчин сайдын яам, консулын газар байгуулахаар боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулж, гишүүдээс хэлэлцүүллээ.
Энэ асуудалд цөөнхийн бүлгийн гишүүд тун шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд, “Намайг Ерөнхий сайд байх хугацаанд хоёрхон газар л элчин сайдын яам нээсэн. Гэтэл энэ засгийн газар байгуулагдаад жил болоогүй байхад Л.Болд сайд долоон газар элчин сайдын яам байгуулахаар оруулж ирж байгаа нь хэтэрхий түргэдсэн байна. Тиймээс дэмжих боломжгүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Олон элчин сайдын яам байгуулах төсөв мөнгө хангалтгүй байхад ийм байж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Д.Ганбат нар Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засаг хөгжиж байгаа энэ үед элчин сайдын яам байгуулах нь зөв гэсэн байр суурь илэрхийллээ. Ингээд санал хураах үед УИХ-ын дарга З.Энхболд долоон газар элчин сайдыг яамыг зэрэг байгуулах гээд байгаа юм биш. Дэс дараатай байгуулна гэж хэлснээр олонхи дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл