"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар маргааш эх орондоо ирнэ
Өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, танилцуулага хийлээ.
Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин маргааш буюу 2013 оны 06-рсарын 07 өдөр Эх орондоо очихоор боллоо. Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм.
Өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, танилцуулага хийлээ. Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин маргааш буюу 2013 оны 06-рсарын 07 өдөр Эх орондоо очихоор боллоо. Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм.
Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор, профессор Н. Хүрэлбаатар
2013 оны 6 дугаар сар 6-ны өдөр
0 Сэтгэгдэл























