"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Их багтаамжийн автобусыг татвараас чөлөөлөх асуудлыг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулсан юм.
Түүний танилцуулснаар том оврын автобусаар зорчигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Гэтэл монголд ашиглагдаж байгаа автобуснуудын 50 хувь нь үйлчилгээнд гарах боломжгүй болчихоод байгаа аж. Нэг жилд л гэхэд 90 орчим автобус үйлчилгээнээс хасагддаг аж. Мөн хувийн аж ахуйн нэгжүүдийн парк шинэчлэлт ч багагүй хуучирчээ. Тиймээс 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгөхийг гишүүдээс хүссэн юм.
Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Энэ асуудлын зарчмыг нь дэмжиж байна. Гэхдээ арга, зам нь буруу байна. Ингэж татвараас чөлөөлснөөр Улсын төсвийн бүрдүүлэлт муу байна. Ирэх аравдугаар сар гэхэд монгол улсын эдийн засгийн байдал ямар байхыг тооцож үзсэн үү. Үүнийг анхаарах хэрэгтэй” гэсэн шүүмжлэлтэй байдлаар хандсан юм. Ийн энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтгэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулсан юм. Түүний танилцуулснаар том оврын автобусаар зорчигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Гэтэл монголд ашиглагдаж байгаа автобуснуудын 50 хувь нь үйлчилгээнд гарах боломжгүй болчихоод байгаа аж. Нэг жилд л гэхэд 90 орчим автобус үйлчилгээнээс хасагддаг аж. Мөн хувийн аж ахуйн нэгжүүдийн парк шинэчлэлт ч багагүй хуучирчээ. Тиймээс 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгөхийг гишүүдээс хүссэн юм.
Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Энэ асуудлын зарчмыг нь дэмжиж байна. Гэхдээ арга, зам нь буруу байна. Ингэж татвараас чөлөөлснөөр Улсын төсвийн бүрдүүлэлт муу байна. Ирэх аравдугаар сар гэхэд монгол улсын эдийн засгийн байдал ямар байхыг тооцож үзсэн үү. Үүнийг анхаарах хэрэгтэй” гэсэн шүүмжлэлтэй байдлаар хандсан юм. Ийн энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтгэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
0 Сэтгэгдэл























