"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Туркийн Ерөнхий сайдын орлогч жагсагчдаас уучлал гуйлаа

Туркын Ерөнхий сайдын орлогч Бюлант Арынч эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүсээс уучлал гуйсан байна. Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн туркийн олон хотод болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд цагдаа нарыг хөдөлгөсөн нь мөргөлдөөн бол хоёр ч хүн нас барж 1000 гаруй хүн шархдаад байгаа юм. Энэ бүхнээс болж Туркийн үйлдвэрчний эвлэлийн нэгдэл KESK засгийн газрын эсрэг тэмцэлд нэгдэж томоохон хотуудад хоёр өдөр ажил хаяхаар зохион байгуулаад байна. Энд бүх шатны сургуулийн багш нар, төрийн байгууллагын ажилтнууд гээд 240 мянган хүн нэгддэг юм байна. “Энгийн номхон жагсагчдын эсрэг төр харгислал үйлдэж байгаа нь ард иргэдийн амьдралд аюул учруулж байна” гэж Үйлдвэрчнйи эвлэлийн удирдлага өөрийн сайтдаа бичжээ.
Туркийн өмнөд нутгийн Антакий амралтын хотод сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намын залуучуудын байгууллагын гишүүн 22 настай залуу галт зэвсгийн улмаас хүнд шархадаж эмнэлэгт очоод нас барсан хэрэг гарчээ. 20 настай залуу ч бас Стамбулд машинд дайруулсан байна. Өнгөрсөн шөнө Стамбулд цагдаа нар мөн л жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ. Амралтын өдрүүдэд тус улсын 67 хотод цагдаа нар нийтдээ 1700 гаруй хүнийг баривчилсан юм. Нөхцөл байдал хэдий ийм байгаа ч Туркийн ерөнхий сайд Таийп Эрдагон Марокко улсад айлчлал хийхээр явсан байна. Тэр “Намайг эргэж ирэхэд бүх асуудалыг шийдсэн байна” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл