"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Прагад дахиад үер нүүрлэж байна
Чехийн нийслэл Прага хот Влтава голын цутгал Бероунка гол үерлэснээс болоод өнөөдөр дахиад усны түвшин улам нэмэгдэж болзошгүй байна. Үүний өмнө даваа гарагт нийслэлд ихээхэн үер нүүрлэнэ гэж цаг уурчид анхааруулж байсан юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр Влтава голоор секундэд 3000 шоо метр ус урсан өнгөрч байгаа нь аюулын гэж тогтоосон хэмжээнээс хоёр дахин илүү гарчээ. Ерийн үед нийслэл дундуур урсдаг энэ голоор секундэд 149 шоо метр ус урсан өнгөрдөг юм байна. Одоо Влтава голын ус цагт 20 см-ээр нэмэгдэж байна гэж албаныхан мэдээлжээ.
Чехийн ерөнхий сайд Петр Нечасын хэлснээр бол өнөөдөр Влтава голын далангийн хаалтыг нээх юм байна. Ингэснээр голын усны урсгалыг секундэд 3300 шоо метр болгож бууруулах боломж бүрдэнэ гэнэ.
Үерийн улмаас амь алдсан хүний тоо зургаа болж, таван хүн сураггүй алга болоод байна гэж албаны хүмүүс мэдэгджээ. Сүүлийн хэдэн өдөр Чехэд усархаг бороо үргэлжлэн орж, зөвхөн зургадугаар сарын 1,2-ны өдрүүдэд л 40, зарим газарт 70 мм хур тундас унасан нь олон газарт үер нүүрлэх аюул дагуулаад байгаа юм.
Чехийн нийслэл Прага хот Влтава голын цутгал Бероунка гол үерлэснээс болоод өнөөдөр дахиад усны түвшин улам нэмэгдэж болзошгүй байна. Үүний өмнө даваа гарагт нийслэлд ихээхэн үер нүүрлэнэ гэж цаг уурчид анхааруулж байсан юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Влтава голоор секундэд 3000 шоо метр ус урсан өнгөрч байгаа нь аюулын гэж тогтоосон хэмжээнээс хоёр дахин илүү гарчээ. Ерийн үед нийслэл дундуур урсдаг энэ голоор секундэд 149 шоо метр ус урсан өнгөрдөг юм байна. Одоо Влтава голын ус цагт 20 см-ээр нэмэгдэж байна гэж албаныхан мэдээлжээ.

0 Сэтгэгдэл