"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Прагийн метроны өртөөнүүд усанд автлаа
Чехэд үргэлжилсэн борооны улмаас үер болж олон хотод байдал хүндрээд байгаа бол нийслэл Прагад метроны 50 өртөө усанд автаад байгаа юм байна. Улсын хэмжээгээр голуудын усны түвшин эрс дээшилж ялангуяа өмнөд нутагт улам хүндэрсэн байна. Нийслэл дундуур урсдаг Влатав голоор секундэд 1510 шоо метр ус урсан өнгөрч байгаа нь үерийн аюултай хэмжээ гэж тогтоосон 1500 шоо метрээс даваад байна. Одоо хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй гэж үзэн эрх баригчид энэ ажилд шаардагдах автобус унааг бэлтгэж байна. Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээг зарим газруудад хязгаарлдаж, Влатав голын ус хоног тутам нэмэгдэж байгаа учраас эрэг орчимд авто машины зогсоол дох машинуудыг өнөөдрийн дотор холдуулахыг анхааруулж байна. Нийслэл Прагад гаднаас хүмүүс нэг их ирэхгүй байх нь дээр гэж бас анхааруулжээ.
Одоо тус улсын 50 хотод гуравдугаар зэргийн буюу хамгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
2002 онд Чехийн нийслэлд болсон аймшигт үерийн үеэр Влатав голоор секундэд 5000 шоо метр ус өнгөрч хотын метро бүхэлдээ усанд автаж байсан юм.
Чехэд үргэлжилсэн борооны улмаас үер болж олон хотод байдал хүндрээд байгаа бол нийслэл Прагад метроны 50 өртөө усанд автаад байгаа юм байна. Улсын хэмжээгээр голуудын усны түвшин эрс дээшилж ялангуяа өмнөд нутагт улам хүндэрсэн байна. Нийслэл дундуур урсдаг Влатав голоор секундэд 1510 шоо метр ус урсан өнгөрч байгаа нь үерийн аюултай хэмжээ гэж тогтоосон 1500 шоо метрээс даваад байна. Одоо хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй гэж үзэн эрх баригчид энэ ажилд шаардагдах автобус унааг бэлтгэж байна. Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээг зарим газруудад хязгаарлдаж, Влатав голын ус хоног тутам нэмэгдэж байгаа учраас эрэг орчимд авто машины зогсоол дох машинуудыг өнөөдрийн дотор холдуулахыг анхааруулж байна. Нийслэл Прагад гаднаас хүмүүс нэг их ирэхгүй байх нь дээр гэж бас анхааруулжээ. Одоо тус улсын 50 хотод гуравдугаар зэргийн буюу хамгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
2002 онд Чехийн нийслэлд болсон аймшигт үерийн үеэр Влатав голоор секундэд 5000 шоо метр ус өнгөрч хотын метро бүхэлдээ усанд автаж байсан юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























