"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Н.ХҮРЭЛБААТАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛААГҮЙ
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг манай хууль хяналтынхны хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлэл түгэж буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад үгүйсгэсэн юм.
Харин Н.Хүрэлбаатар болон түүний хүү Х.Энхбатыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй тухай эх сурвалж хэлэв. Тус дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 дугаар тоотоос их хэмжээний мөнгөтэй сейф алдагдсан тухай мэдээлэл хоёр сарын өмнө түгсэн. Цагдаагийнхан эл сейфийг олоход дотор нь хоёр сая 245 мянган юань, 6000 ам.доллар байсан гэдэг. Тиймээс энэ их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг нь тодруулахаар цагдаагийнхан эцэг хүү хоёрыг шалгаж буй гэнэ. Цагдаагийнхан Х.Энхбатыг хорьсон байгаа бол Х.Хүрэлбаатар хилийн дээс алхаад сураггүй болсон аж.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг манай хууль хяналтынхны хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлэл түгэж буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад үгүйсгэсэн юм. Харин Н.Хүрэлбаатар болон түүний хүү Х.Энхбатыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй тухай эх сурвалж хэлэв. Тус дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 дугаар тоотоос их хэмжээний мөнгөтэй сейф алдагдсан тухай мэдээлэл хоёр сарын өмнө түгсэн. Цагдаагийнхан эл сейфийг олоход дотор нь хоёр сая 245 мянган юань, 6000 ам.доллар байсан гэдэг. Тиймээс энэ их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг нь тодруулахаар цагдаагийнхан эцэг хүү хоёрыг шалгаж буй гэнэ. Цагдаагийнхан Х.Энхбатыг хорьсон байгаа бол Х.Хүрэлбаатар хилийн дээс алхаад сураггүй болсон аж.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл























