"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ц.Элбэгдорж: Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ, хүүхдийн сайн багшаасаа ...
Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж СТӨ-нд нийслэл хотын сургуулиудад багшилж буй багш нарын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо.
Уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж багш нарт хандан "Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ, хүүхдийн сайн багшаас ихээхэн хамааралтай" хэмээн багш мэргэжил хичнээн хариуцлагатай чухал болохыг онцолсон юм. Ирээдүйн монголыг авч явах иргэдэд боловсрол олгож буй багшийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэднийг гадны улс оронд сургах, туршлага судлуулах, цахим эрин зуунд цаастай ноцолдож консфэкт бэлддэг хуучин арга барилаас салгаж цахим ертөнцтэй холбоно. Багш хөтөлөбөрийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж багш нарыг чадавхжуулахын зэрэгцээ төрөөс гурван үе шаттай хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрт багш нарыг хамруулах тал дээр тусгайлан анхаарч бодлого хэрэгжүүлнэ. Багшийн сургалтын хэрэглэгдэхүүнд анхаарч төсөвт суулгана. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн тоог нэмж дунд ахлах ангийг ээлжийн багштай, бага ангийн багшийг туслах багштай болгож нэг багшид ногдох ачааллыг багасгаснаар сургалтын чанарт ахиц гарна. Түүнчлэн " Туршлага гэдэг бол баялаг, туршлага гэдэг бол боловсрол. Тийм учраас багш нарыг улстөрийн халаа сэлгээгээр хэн нэгэн нөхөр ганцаараа дуран мэдэн халж сольдгийг болиулна. Хамт олноороо хэлэлцэж асуудлыг шийддэг байх болно" гэлээ.

Харин уулзалтад оролцсон багш нарын зүгээс төр засгаас эрдэмтдийн бүтээлийг дэмжих, хувийн сургуулийн статусыг тодорхой болгож өгөх, дэлхийд танигдсан давуу байдлаа ашиглан багш нарыг гадны улс оронд туршлага судлуулах, сургах асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн залуу багш нар "Дэлхийн энгээр тарсан охид хөвгүүдээ Монголдоо ирж ажиллахыг уриалж элэг бүтэн болгосонд талархдаг шүү Ерөнхийлөгчөө" гэсэн юм.
Мөн энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга "Энэ жил 33 цэцэрлэг, 25 бага сургууль баригдана. Энэ бол түүхэнд байгаагүй тоо, ирэх 4 жилд 80 бага сургууль барина. Түүний бүтээн байгуулалтын ихэнх нь энэ жил хийгдэнэ" гэлээ.
Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч Ц.Элбэгдорж "Сонгуульдаа оролцоорой боловсролын системийнхээ төлөө, хэн нь бидний хүүхдэд хэрэгтэй вэ гэдгээ бодож сонголтоо хийгээрэй" гэсэг юм.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж СТӨ-нд нийслэл хотын сургуулиудад багшилж буй багш нарын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо. Уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдорж багш нарт хандан "Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ, хүүхдийн сайн багшаас ихээхэн хамааралтай" хэмээн багш мэргэжил хичнээн хариуцлагатай чухал болохыг онцолсон юм. Ирээдүйн монголыг авч явах иргэдэд боловсрол олгож буй багшийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэднийг гадны улс оронд сургах, туршлага судлуулах, цахим эрин зуунд цаастай ноцолдож консфэкт бэлддэг хуучин арга барилаас салгаж цахим ертөнцтэй холбоно. Багш хөтөлөбөрийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж багш нарыг чадавхжуулахын зэрэгцээ төрөөс гурван үе шаттай хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрт багш нарыг хамруулах тал дээр тусгайлан анхаарч бодлого хэрэгжүүлнэ. Багшийн сургалтын хэрэглэгдэхүүнд анхаарч төсөвт суулгана. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн тоог нэмж дунд ахлах ангийг ээлжийн багштай, бага ангийн багшийг туслах багштай болгож нэг багшид ногдох ачааллыг багасгаснаар сургалтын чанарт ахиц гарна. Түүнчлэн " Туршлага гэдэг бол баялаг, туршлага гэдэг бол боловсрол. Тийм учраас багш нарыг улстөрийн халаа сэлгээгээр хэн нэгэн нөхөр ганцаараа дуран мэдэн халж сольдгийг болиулна. Хамт олноороо хэлэлцэж асуудлыг шийддэг байх болно" гэлээ.

0 Сэтгэгдэл