Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Испанийн жигтэй зан үйл
Үүн шиг эрсдэлтэй ёслолд нялх хүүхдээ оролцуулах эцэг эх тийм ч олон байхгүй л болов уу. Харин Испанийн хойд нутгийн Кастрилло де Мурсиа тосгоныхон эрсдлийг үл харгалзан, бяцхан үрсээ эртнээс нааш уламжилж ирсэн ёслолд оролцуулдаг юм. Дэлхийн хамгийн хачин ёс заншлын тоонд ордог энэ зан үйлээр бол хэдхэн сартай нялхасыг тосгоны төв талбайд газар хэд хэдээр нь хэвтүүлээд дээгүүр нь харайдаг ёстой. Хүүхдүүдийн дээгүүр харайдаг хүний Эл Качо гэх бөгөөд түүгээр чөтгөрийг илтгэж байгаа юм. Эл Качо хүүхдүүд дээгүүр харайхад хүүхдийн биед буй муу муухай зүйл бүхнийг үлдэн хөөдөг гэж энэ нутгийнхан итгэдэг байна.  Тэртээ 1621 оноос хойш уламжилж ирсэн энэхүү шашны зан үйлийн үеэр нэг ч удаа золгүй явдал тохиолдож байгаагүй ч Испанийн энэ ёслол бусад орны хувьд хачин жигтэй, бас маш аюултай гэж тооцогддог хэвээрээ л байгаа юм. Ердөө 500 гаруйхан хүн амтай энэ бяцхан тосгоныхон ер бусын энэ заншлаараа дэлхий дахинд танигдсан юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан