"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ц.Элбэгдорж сонгуулийн хууль зөрчөөгүй гэв
ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-аас тус газарт хаягласан гурван албан бичиг ирүүлжээ. Нэгдүгээрт, NBS телевизээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн уриа үг болон “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэсэн үгийг нь “Эвийг эрхэмлэнэ, Эдийг дэмжинэ” гэж мэдээллэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Тиймээс хариуцлага тооцож өгөхийг хүссэн байна. Энэ асуудалд тус телевизийн удирдлагууд мэдээ бэлтгэсэн сэтгүүлч Майцэцэг, Оюумаа нарын нэг сарын цалинг хассан аж. Мөн телевизийнхээ эфирээр гурван удаа МАН-аас уучлал гуйсан байна. Тиймээс ШӨХТГ-аас тус байгууллагад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ.
Хоёрдугаарт, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг цацсан NTV телевизийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт илгээжээ. Энэ асуудлыг ШӨХТГ-ынхан нягталж үзээд эл нэвтрүүлэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байна гэж үзжээ. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2-т “Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна” гэж заасанчлан эл нэвтрүүлгээр өөрийн мөрийн хөтөлбөрийг таниулаагүй нь сонгуулийн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Энэ тухайгаа ШӨХТГ-аас МАН-ын удирдлагуудад албан бичгээр хүргүүлээд байгаа аж.
Гуравдугаарт, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос тус газарт гомдол ирүүлсэн байна. Эл гомдолд, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой уулзсан уулзалтыг 90 минутын турш телевизээр шууд дамжуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна” гэжээ. Энэ гомдлыг ШӨХТГ-ынхан нягталж байгаа бөгөөд хуулийн хугацаанд хариу өгнө гэдгээ илэрхийллээ.
Magnaig arai gaigui ym bh gesen SHUDARGIIN ESREG nophor bna l da HUULI SHUUH AN-TALD ym cnin yaj ooroo buruutai gj gargahav de ta nart alban tushaal cnini chuhal bolohoos tentsvertei bdal bol CHUHAL BISH Boljee
ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-аас тус газарт хаягласан гурван албан бичиг ирүүлжээ. Нэгдүгээрт, NBS телевизээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн уриа үг болон “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэсэн үгийг нь “Эвийг эрхэмлэнэ, Эдийг дэмжинэ” гэж мэдээллэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Тиймээс хариуцлага тооцож өгөхийг хүссэн байна. Энэ асуудалд тус телевизийн удирдлагууд мэдээ бэлтгэсэн сэтгүүлч Майцэцэг, Оюумаа нарын нэг сарын цалинг хассан аж. Мөн телевизийнхээ эфирээр гурван удаа МАН-аас уучлал гуйсан байна. Тиймээс ШӨХТГ-аас тус байгууллагад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ.Хоёрдугаарт, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг цацсан NTV телевизийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт илгээжээ. Энэ асуудлыг ШӨХТГ-ынхан нягталж үзээд эл нэвтрүүлэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байна гэж үзжээ. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2-т “Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна” гэж заасанчлан эл нэвтрүүлгээр өөрийн мөрийн хөтөлбөрийг таниулаагүй нь сонгуулийн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Энэ тухайгаа ШӨХТГ-аас МАН-ын удирдлагуудад албан бичгээр хүргүүлээд байгаа аж.
Гуравдугаарт, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос тус газарт гомдол ирүүлсэн байна. Эл гомдолд, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой уулзсан уулзалтыг 90 минутын турш телевизээр шууд дамжуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна” гэжээ. Энэ гомдлыг ШӨХТГ-ынхан нягталж байгаа бөгөөд хуулийн хугацаанд хариу өгнө гэдгээ илэрхийллээ.
Д.Галхүү
0 Сэтгэгдэл
Zulaa
МАН-ийнхан энэ дандаа ингэж шударга бус үйлдэл хйихээ больмоор юм аа. Энэ нь эргээд та нарын л нэр хүндийг унагааж байгаа шүү дээ. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг бии гэдгийг санаарай. Зүгээр сайхан шүударга үнэнээр өрсөлдөж нэг үзвэл яасан юм бэ?
2013.06.03
2013.06.03























