Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намын бүлгүүд хуралдаж байна
УИХ дахь олонхийн бүлгийн хуралдаан Төрийн ордны А танхимд эхэлжээ. Мөн зэрэгцээд Б танхимд МАН-ын бүлгийн хуралдаан болох юм байна. Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан В танхимд хуралдах аж. Мөн өнөөдөр ажлын хэсгүүдийн хуралдаантай.

Ажлын хэсгүүдийн хуралдаан

•    Хилийн боомтын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;

•    Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;

•    Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

•    Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

•    Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан