"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг Санхүүгийн мэдээллийн албаны дарга гурав хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, шаардлагатай бол шүүхээр уг хугацааг сунгуулж байхаар өөрчлөх саналтай холбогдуулан хугацаа болон шүүхээр шийдвэрлүүлэх асуудал дээр гишүүд санал зөрүүтэй байсан тул эцсийн хэлэлцүүлгийн үед уг саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн юм.
Үүний дагуу уг асуудлыг хэлэлцээд гүйлгээг “ажлын гурав хүртэл өдрийн” хугацаагаар түдгэлзүүлэх, шаардлагатай бол уг хугацааг шүүхээр сунгуулж байх нь зүйтэй юм гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Мөн төслийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг “Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөтэй холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ” гэж найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Ингэснээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг батлах санал хураалт явуулж уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,8 хувь дэмжлээ. Энэ хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанд Мөрдөх албаны тухай хуулийг Засгийн газраас татан авч байгааг УИХ-ын дарга гишүүдэд танилцуулав.
Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилж Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын хийх мэдээллийг сонсоно.

0 Сэтгэгдэл