"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Опра Уинфри Харвардын доктор боллоо
Опра Уинфри Харвардын их сургуулийн хүндэт доктор болжээ. Миссиссипигийн хөдөөгийн фермийн ядуу охин тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн алдартай сэтгүүлч болсон нь Америкийн гайхамшигтай түүхийн нэг хэмээн түүнд хүндэт докторын зэрэг олгосон профессор Хенри Луй Гейтс үнэлжээ. Опра Уинфри зөвхөн хувийн карьертаа амжилт олоод зогсохгүй “Опрагийн сахиусан тэнгэрүүдийн сүлжээ”-г байгуулж 1998 оноос хойш 70 сая ам.доллар босгож, түүгээрээ 13 улсад 50 сургууль барьсан юм.

Ярилцлагын хатан хаан гэгддэг Опра карьерынхаа туршид АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нараас эхлээд урлаг соёлын од, жирийн иргэд гээд 35 мянган хүнтэй ярилцлага хийж, энэ гайхамшигтай амжилтынхаа дүнд 2,7 тэрбум ам.долларын хөрөнгийн эзэн болсон юм.

0 Сэтгэгдэл