"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Гадаадад 6000 гаруй иргэн сонгуульд оролцоно
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Гадаадад байгаа иргэдийн санал авах ажил зохион байгуулах Комиссын мэдээллийг сонслоо. Гадаадад байгаа иргэдийг бүртгэх ажиллагааг хуулийн дагуу санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу лхагва гарагт дууссан. Одоо Комисс нийт салбар комиссоос хүлээн авсан бүртгэлийг нэгтгэж дуусгаад түүнийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Урьдчилсан мэдээгээр 6000 гаруй монгол иргэн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, шуудан, цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлжээ. Мөн хуралдаанаар сонгуулийн төв байгууллага саналын хуудасны загварыг баталсан байна. Хуульд заасны дагуу саналын хуудас нь нэр дэвшигчийн гэрэл зурагтай, сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавартай байна. Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нэрийг том үсгээр, түүний ард нэр дэвшүүлсэн намын нэрийг хаалтад бичиж, түүнчлэн нэр дэвшигчдийн нэрийг УИХ-д хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхлэн дараалуулж бичсэн байх аж. Харин харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг уншиж, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын барель үсэг бүхий хавтас санал авах байр бүрт нэг байхаар тооцоолжээ.
Түүнчлэн СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны индекс, дугаар, тоог тогтоох тухай, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журамд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Түүнчлэн СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны индекс, дугаар, тоог тогтоох тухай, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журамд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.
0 Сэтгэгдэл























