"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Гадаадын зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тухай тогтоолын төслийг өргөн барив
Гадаадын зарим улсад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны зорилтууд, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээн ажиллуулах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар зөвшилцсөн байна. Уг асуудлыг Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу өнөөдөр ийнхүү УИХ-д өргөн мэдүүллээ.
Шинээр нээх Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Гадаадын зарим улсад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, шинэчлэлийн Засгийн газрын гадаад харилцааны зорилтууд, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээн ажиллуулах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар зөвшилцсөн байна. Уг асуудлыг Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу өнөөдөр ийнхүү УИХ-д өргөн мэдүүллээ.
Шинээр нээх Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























