"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
50 хувийн эрсдэлтэй эрүү багасгах мэс засал Солонгост дэлгэрч байна
Гоо сайхны мэс засалд нийтээрээ дурладгаараа алдартай Өмнөд Солонгост эрүүний яс багасгах хагалгаа түгээмэл болж эхэлжээ. Өмнө нь зөвхөн эмчилгээний зорилгоор хийдэг байсан энэ мэс заслыг өдгөө гоо сайхны зорилгоор жижигхэн нүүртэй болох гэж хийлгэдэг болоод байгаа юм. Гоо сайхны эмнэлэгүүд ч дөрвөн жилийн өмнөөс охид бүсгүйчүүдийг мэс засал хийлгэхийг уриалан үйлчлүүлэгчдийнхээ зургаар сурталчилгаа хийж байгаа нь олон нийтийг ихээхэн уруу татаж байна. Эрүүний ясыг тайрч багасгах нь бусад гоо сайхны мэс засалтай харьцуулашгүй үр нөлөөтэй байдаг. Учир нь, эрүүний ясыг өөрчилснөөр нүүрний ясны бүтэц тэр чигээрээ өөрчлөгддөг.

Сүүлийн үеийн судалгаагаар бол тус улсад өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5000 хүн эрүүний яс багасгах мэс засалд оржээ. Харамсалтай нь, тэдгээрийн 52 хувь нь байнгын өвчин зовиуртай явах болсон байна. Гоо сайхандаа анхаарах гэсэн биш ам нь мурийж, дээд доод шүд хоорондоо зөрдөг, эрүүний яс байнга өвчтэй байдаг, бүр инээж ч чадахаа больсон гээд олон сөрөг үр дагавар гарч байгаа аж. Ийм мэс засал хийлгэсэн 23 настай нэгэн бүсгүй өнгөрсөн наймдугаар сард амиа хорлосон нь энэ төрлийн мэс засал ямар хор уршигтай болохыг олон нийтэд сануулсан юм. Бүсгүй сүүлчийн захидалдаа эрүүний мэс заслаас болж хоол ч зажилж чадахгүй, мэдрэлийн судас нь гэмтсэнээс уйлж ч чадахаа больсон гэдгээ бичсэн байж. Ер нь, мэс заслын дараахь сөрөг үр дүнгийн талаар гомдол мэдүүлсэн зарга нэлээд нэмэгдэх хандлагатай байгааг Сөүлийн эрүүл мэндийн хуульч Шин Хён Хо ярьж байна.

0 Сэтгэгдэл